Хvvхдийн тоглоомын талбайд хөрөнгөтэй нэгний харш сvндэрлэсээр байна

2008/05/27
Share |
Хүмүүс:
Хvvхдийн тоглоомын талбайд хөрөнгөтэй нэгний харш сvндэрлэсээр байна

Ардчилсан холбооны байрны ойролцоо газрын маргаан дэгджээ. Эрхvvгийн гудамжны тавын А буюу шинэхэн баригдсан таван давхар шар байр.

Тус байрны гадна талбайд олон хvн цугларан, талцаж маргалдаж, бухимдсан хvмvvс нэг нэгнийгээ дийлэх гэж шаралхсандаа зєвхєн єєрийнхєє зєв хэмээн нvvрээ минчийлгэн хамгийн чанга дуугаар хашгиралдан бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байна.

Товчхон хэлбэл сvvлийн vед нийслэлд хаа сайгvй тааралдах болсон газрын маргааны ерєнхий дvр зураг. Хэн нэгэн эрх мэдэлтэн мєнгєєр зодож Засаг даргаас газрын зєвшєєрєл авдаг. Ихэвчлэн орон сууцуудын дунд байрлах хvvхдийн тоглоомын талбай энэ халдлагад єртєж, эргэн тойрон модон хашаагаар хvрээлэгдэж, єглєєнєєс vдэш болтол оршин суугчид, газрын шинэ эзний дунд хэрvvл, тэмцэл єрнєж, тоглох талбайгаа булаалгасан хvvхдvvд нvдээ бvлтийлгэн, чихээ дэлдийлгэн тэднийг хvрээлэх аж.

Хэсэг хугацааны дараа нэрээ нууцалсан барилгын компаний эзнийг нийслэлийн Сvхбаатар дvvргийн Цагдаагийн хэлтэст хvргэж, экскаваторын ажлыг зогсоон талбайгаас гаргаснаар газрын маргаан тvр намжив бололтой. Газрын бичиг баримтыг дvvргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.