Хийлч О.Байгалийн ”Glorious Mongolia” тоглолт болно

2014/06/24
Share |
Хүмүүс:
Хийлч О.Байгалийн ”Glorious Mongolia” тоглолт болно

Монголчуудын ахуй амьдрал, зан заншил, оюун сэтгэлэгийг илэрхийлэгч хүчин зүйлсийн нэг нь хөгжмийн цогц бүтээл байдаг. Энэ ч утгаараа сонгодог урлагийн салбарт хүчин зүтгэж хэдийнэ олны танил болсон уран бүтээлч бүсгүйчүүд дахин нэгдлээ. Монголын шинэ залуу шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар нь 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс сорчлон “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан юм. Харин энэ удаад Монгол бахархал, сонгодог бүтээлийг эргэн сануулахаар Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын аялгуу тансаг хөг эгшгийг "Memory" поп оркестрын хамт таны мэдрэхүйн эгшгийг хөглөхөөр зэхэж байна. Үүгээр зогсохгүй сонгодог хэм хэмнэлийг мэдрэнгээ эх орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн ястны онцлог, нүд алдам тал, хэрэм цав, Монгол бахархлаа нүдээр харж, сэтгэлээр мэдрэх торгон агшинг гэрэл зурагт буулгасан Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн гайхалтай бүтээлийг эндээс л мэдэр. Мөн загвар зохион бүээгч Ариунаа Сүри хамтран ажиллаж байгаа бөгөөд түүний урласан даашинзаар гоёх гэнэ. Тоглолт нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хүрэлцэн ирсэн та бүхэнд гайхалтай мэдрэмжийг бэлэглэхийн зэрэгцээ үдшийн хөнгөн зоог, тансаг дарс тэргүүтнээр дайлах юм. Мөн тоглолтын дараах Парти VLVT member Club-д болох ба тасалбарын үнэнд бүгд багтсан байнаа. Хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын зун цагийн анхны хөгжмийн тоглолт “Clorious Mongolia” тоглолт зургаадугаар сарын 28-ны 20 цагт “MSM” компанийн show room-д тоглолтын дараах парти 22:30-с VLVT members club-д болох юм. Тасалбарыг easyticket.mn 1900 1199 -р захиалах боломжтой. Та бүхнийг урьж байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.