Наадмаар тав хоног амрахаар боллоо

2014/06/25
Share |
Хүмүүс:
Наадмаар тав хоног амрахаар боллоо

Төрийн байгуулалтын байнгын хорооны  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм.
Үндэсний их баяр наадмаар 11, 12, 13-ны өдрүүдэд бүх  нийтээр амардаг билээ. Харин энэ жилд бямба, ням гарагуудад 12, 13 болж байгаа учираас Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан хуульд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулд заснаар 14,15-ны өдрүүдэд нэмж амрахаар тусгасан байна.  


Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах асуудлаар байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллуулах гэж байгаа учраас энэ хуулийн төслийг буцааж бүхлээр нь харж өөрчлөн зохицуулах хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Хөдөлмөрийн хуульд байгаа амралтын хоногийн тоог багасгах, нийтээр тэмдэглэх баярын өдөр нь амралтын өдөр таарсан нөхцөлд шилжүүлж тооцдог байх үүднээс хуулийн төслийг цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Дэмбэрэл нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.