Засаг дарга нарынхаа толгой дээр гарсан хууль зөгчигч цэнгээний газрууд

2014/06/25
Share |
Хүмүүс:
Засаг дарга нарынхаа толгой дээр гарсан хууль зөгчигч цэнгээний газрууд

Амазон, Стрингс, UB-13, Метрополис, Риверсаундс, Холливуд, Макс, Бриллиант, Жура, Хаппи, S, Ocean гээд хууль зөрчдөг баар, цэнгээний газруудын нэр хөвөрнө. Монгол Улсад хууль үгүй юм шиг авирладаг, цагаа хэтрүүлэн согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг баар, цэнгээний газар, дэлгүүрүүдийг иргэдийн санал гомдлын дагуу  сурвалжилахыг зорьлоо.

Улаанбаатар хотыг, залуучуудыг замбраагүй архидалтаас хамгаалж, салгаж өгөөч гэсэн хүсэлтийг хамгийн их гаргаж байгаа билээ.

Гэмт хэргийн гаралтын 70 хувь нь архи согтууруулах ундаанаас үйдэлтэй байдаг тухай албаныхан хэлж байгаа. ГССҮТ-д согтуу жолоочид дайруулсан, согтуугаар биенийхээ амь насанд халдахыг оролдсон, согтуугаар нүх жалга руу унасан, согтуу нөхөртөө зодуулсан хүүхэд эмэгтэйчүүд тусламж авахаар цуварч хүлээн авахын үүдээр согтуу өвчтөнүүдийн үнэр хан хийдэг нь нууц биш юм. 

Иймд хууль хяналтын байгууллага согтууруулах ундааны худалдаанд хяналт тавихаар ажиллаж байгаа ч зарим нэг баарнууд шөнийн 00:03 цагаас хойш ил цагаанаар архи согтууруулах ундаагаар үйлчилсээр байгааг шөнийн сурвалжилгаараа уншигч танд дэлгэж байна.

Үйл ажиллагааных нь эрхийг цуцласаар байтал нэрээ солиод, шинэ хаяг өлгөөд дахин хууль зөрчдөг  газрууд олширсон нь тэдний заль мэхний нэгээхэн хэсэг юм.

Өнгөрсөн хугацаанд цагдаагийнхантай хамтарч олон нийтэд нилээдгүй мэдээлэл түгээсэн ч хаширдаггүй эзэдтэй баарнууд байсаар байгааг таньд баримттай хүргэхээр “ТВ 8 телевизийн  шөнийн толь хөтөлбөрийн сэтгүүлч зураглаач болоод зарим сайтын сэтгүүлчидтэй хамтран шөнийн сурвалжилганд гарлаа. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.