Х.Тэмүүжин бүх мэдээлэлд хариулт өглөө,Би тэр эмэгтэйтэй...

2014/06/27
Share |
Хүмүүс:
Х.Тэмүүжин бүх мэдээлэлд хариулт өглөө,Би тэр эмэгтэйтэй...

-Энэ бол тэдний л бичсэн зохиол. Би хэн нэгний бичсэн зохиолын гол дүрд тоглохгүй шүү-

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр орой 25-р суваг телевизээр шууд ярилцлаганд орж, олон нийтийн дунд шуугиан дэгдээгээд байгаа зарим асуултад хариулт өглөө.

-Энэ хавар таны хувьд маш дуулиан шуугиантай өнгөрлөө. Олон удаа таныг ярилцлаганд орооч гэж урьсан ч үргэлж хойшлуулж байсан. Их завгүй байсан байх. Эсвэл дуугарах цаг нь болоогүй гэж үзсэн юм уу?

-Дуугүй байна гэдэг мэдэхгүйдээ дуугүй байхаас гадна зарим тохиолдолд магадгүй, ярих зүйл хэтэрхий их байсан учраас дуугүй байсан ч байж болно шүү дээ. Тэр тусмаа Хууль зүйн сайд хүн асуудлыг тодорхой, оновчтой, үр дагавартай нь хэлдэг байх ёстой. Тиймээс сүүлийн хэдэн сарын хугацаанд бодлого, хийж байгаа ажлаа ярихаас өөр илүү дутуу зүйл ярихгүй байх нь зохимжтой гэж үзсэн.

-Өнөөдөр /өчигдөр/ төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүнийг дуудаж уулзах үеэр та Төрийн ордны өргөтгөл рүү орж явж харагдсан. Ерөнхийлөгчтэй уулзсан юм уу?

-Тийм ээ. Уулзсан.

-Таныг сайдаас огцруулах асуудал яригдаж, танай намын бүлэг дотор асуудал нэлээд маргаантай байх үед Ерөнхийлөгч таныг цээжээрээ хамгаалсан. Тэгэхээр та Ерөнхийлөгчийн фракцийн хүн үү?

-Улс төрд, ялангуяа Ардчилсан нам дотор “Хэний фракци, хэний хүн бэ” гэж их хардаг, харддаг. Яах аргагүй намайг улс төрд хөтөлж оруулсан хүн бол Ерөнхийлөгч мөн. Гэхдээ бид хэний фракци, эсвэл хэнийг дагаж орж ирсэн хүн бэ гэдгээсээ илүү барьж байгаа зарчим, үнэт зүйл, асуудлыг харж байгаа цонхоороо илүү ойрхон. Би хувьдаа тэгж боддог. Хүн бүр юмыг өөр өөрийнхөөрөө харна. Асуудлыг голоор нь зөв харж байвал олон хүний харж байгаа цонх давхцана. Харж байгаа цонх маань нэг байгаа бол түүнийхээ төлөө тууштай явах ёстой шүү дээ.

-Нууц биш бол та Ерөнхийлөгчтэй ямар сэдвээр ярилцсан бэ? Яг тэр үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүнийг хатуухан зэмлэсэн. Эсвэл өөр асуудлаар ярилцсан юм уу?

-Хууль зүйн салбарын шинэтгэл, бодлого яаж явж байна гэдгээс гадна гадуур гарч байгаа хэл ам, шинэтгэлийн үйл явцыг амжилттай явуулахын тулд улс төрийн нөхцөл байдлаа яаж харах ёстой гээд олон асуудлаар ярилцсан.

-Энэ далимд асуухад Х.Баттулга сайдын бэлтгэсэн “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг монголчууд янз бүрээр хүлээж авсан. Нэг хэсэг нь эх оронч сэтгэлээс хийсэн гэж итгэж үнэмшиж байхад нэг хэсэг нь “хоёр хөршийнхөө дунд үл итгэлцэл, зөрчил үүсгэчихлээ” гэж дургүйцэж байна. Та хувьдаа юу гэж бодож байна?

-Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Үзэл бодол, бодлогоор өрсөлдөж байна. Хэнийх нь зөв гэдгийг хэр судалгаатай, асуудлыг шийдэх чадавхитай, үндэслэл бүхий тайлбартай байна гээд янз бүрийн өнцгөөс харах боломжтой тийм нийгэмд бид амьдарч байна шүү дээ. “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг нэг талаас харахад хүн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байна. Нөгөө талаар бас нийлэхгүй байгаа бодлогоо салгаж ярьж байх шиг байна. Гэхдээ энэ тал руугаа хэт хэлбийгээд ирэхээр бас асуудал үүсч байна. Улс төрийн, бодлогын өрсөлдөөн гэж харахаасаа илүүтэйгээр хуулийн асуудал үүсэх магадлал бас гарч ирж байна.

Үндсэн хуульд “Монгол Улсын иргэнийг яс үндэс, эрхэлж байгаа ажил, эд хөрөнгөөр нь ялгаварлахгүй. Хүн болгон хуулийн өмнө эрх тэгш. Монгол Улсын иргэнийг харьяаллаас нь хасах, хөөх, гадаад улсад шилжүүлэхийг хориглоно” гээд заачихсан. Тэр байтугай төр өөрөө үүнийг хийдэггүй. Гэтэл хэн нэг сэтгүүлч, хэн нэг хувь хүн, хэн нэг улстөрч Монгол Улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэнд ямар нэг нэр хоч, хаяг зүүж, үндэс угсаагаар ялгаварлаж, “энэдайсны тал, энэ манай тал” гэж хагална гэдэг өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох вий гэдэг өнцгөөс би харж байна. Гуравдугаарт,  энэ нь өөрөө Монгол Улсын үндэсний эрх ашиг, суурь үнэт зүйл, тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Тэр тусмаа гадаад бодлогоороо улс төр хийж болохгүй л дээ. Ерөнхийлөгч гэсэн хэлнэ лээ. Хүн эцэг эхээ сонгодогүйтэй адил Монгол Улс хоёр хөршөө сонгохгүй гэж. Бидний газар зүйн нөхцөл байдал, түүхэн нөхцөл байдлаар хүссэн хүсээгүй энэ хоёр хөрш маань байна. Нэг хөршөө муулж, нөгөө хөршдөө тал засах юм уу, эсвэл хөрштэйгээ дайсагнах, дотроо хагаралдах байдлаар бид асуудлаа шийдэхгүй. Нэг талаас үзэл бодлоо илэрхийлж байгаа мэт боловч нөгөө талаас хуулийн болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдвөл бид үүнийгээ жинлэж үзэх л ёстой.

-Гэвч танай Засгийн газар дотор сайд нар нь танхимын зарчмаар, нэг зорилготой ажиллаж чадахгүй байна уу даа гэж харагдаад байгаа. УИХ-д өргөн баригдаад байгаа төмөр замын бодлого дээр салбарынх нь сайд А.Гансүх гарын үсэг зураагүй байдаг...?

-Төмөр замын бодлогыг УИХ-д өргөн барих үед А.Гансүх сайд гадаадад томилолтоор ажиллаж байгаад гарын үсэг зурж чадаагүй. Өчигдрийн Засгийн газрын хуралдаан дээр /Лхагва гаригийн/ А.Гансүх сайд өөрөө “Би нөхөж гарын үсэг зурна” гэдэг амлалтаа авсан. Тэгэхээр энэ асуудал дээр Засгийн газар нэгдсэн ойлголцолтой байгаа. Зөвхөн кабинетийн гишүүд төдийгүй ҮАБЗ болон улс төрийн хүрээнд нэгдсэн ойлголцолтой байгаа. Яагаад гэвэл Монгол Улсад нэг л эрх ашиг байгаа. Би Х.Баттулга гишүүний нэг зүйлийг дэмждэг. Монгол Улс үйлдвэрлэгч орон болох ёстой. Үйлдвэрлэл хөгжих ёстой. Гэхдээ мөнгөтэй байж үйлдвэрлэлээ хөгжүүлнэ, түүнд тодорхой хэмжээгээр цаг хугацаа зарна. Тэр мөнгийг бид яаж олох

 энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.