Эхнэрээ Леонардо Ди Каприотой хардан амиа хорложээ

2014/06/27
Share |
Хүмүүс:
 Эхнэрээ Леонардо Ди Каприотой хардан амиа хорложээ

Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприогоос болж нэгэн эр харамсалтайгаар амиа егүүтгэсэн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан нь дэлхий нийтийг цочроогоод байна. Учир нь топ моделиудаар өөрийгөө хүрээлүүлэх дуртай жүжигчин Ди Каприо Каннын кино наадамд зочноор оролцохдоо хэдэн өдрийн турш шөнийн цэнгээний газарт наргижээ.

Тэр үеэрээ 32 настай топ модель Кэти Клиритэй их эелдэг харилцан, ойрхон бүжиглэн, зурагчингийн хүсэлтээр үнсэж буй зургаа аальгүйтэн авахуулжээ.

դի 2(3)

Үүнийг  папараццичид овжиноор ашиглан ямар нэгэн тайлбаргүйгээр хэвлэлээр цацан олонд нийтэлжээ. Харамсалтай уг зургийг олж үзсэн Кэти Клиригийн нөхөр 40 настай бизнесмэн Эндрю Штерн ихэд эмзэглэж, хэдэн хоногийн турш шаналж явсны эцэст амиа хорложээ.

mode

Эхнэрийнхээ алдартай жүжигчинд үнсүүлээд инээмсэглэн буй зургийг хараад Эндрю Штерн хараад нэр төрөө ингэж гутаалгахын оронд хорвоогоос одсон нь дээр гэж үзсэн бололтой. Харин Кэти Клири нөхрийнхөө үхлийн талаар одоогоор ямар ч тайлбар хийгээгүй байгаа аж.

 

 

Эх сурвалж: Urgeljlel.Mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.