”Автобус-1”-ийн жолооч 20 хүрээгүй охины аминд хүрлээ

2014/06/27
Share |
Хүмүүс:
”Автобус-1”-ийн жолооч 20 хүрээгүй охины аминд хүрлээ

Энэ сарын 21-нд  Сүхбаатар аймгаас Улаанбаатар чиглэлд явж байсан орон нутгийн нийтийн тээвэр Цонжин болдогийн ойролцоо осолдож зургаан хүн амиа алдаж 40 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтсэн хэрэг гарсан. Осол гаргасан жолоочын биеийн байдал харьцангуй гайгүй байгаа бөгөөд тус нийтийн тээвэр нь   "Дайчин сүйх" компанийн  автобус байсан юм.

Уг осолын тухай мэдээлэл намжаагүй байтал өнөөдөр 09:30 цагийн үед дахин нэг харамсалтай осол гарчихлаа. Учир нь “Аютобус 1” компанийн автобус  гурав дөрөвдүгээр хорооллоос  Шар хад чиглэлд явж байгаад “Хүнсний 20”-ын урд талын зам дээр явсан 18-20 орчим насны эмэгтэйг дайраад унагачихжээ. Эмэгтэй газар дээрээ амиа алдсан байна. Нийтийн тээвэрт явж буй автобуснууд хурд хэтрүүлдэг гэдгийг хүн бүхэн хэлнэ. Хүний алтан амийг “юман” чинээ бодолгүй өөрийн хүслээр машинтай уралдаж яваад осол гаргасан жолооч нарт өндөр хариуцлага тооцох нь дамжиггүй. Хүний алтан амиар тоглосон жолоочыг ажилд авсан тухайн байгууллагуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.