8 хувийн хүүтэй зээл зогссон уу?

2014/06/30
Share |
Хүмүүс:
8 хувийн хүүтэй зээл зогссон уу?

Засгийн газрын харьяа 11-11 төвд амралтын өдрүүдэд иргэдээс олон хүсэлт, гомдол иржээ. Эдгээрээс хамгийн анхаарал татахуйц нь жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл зогссон юм уу гэх асуулт юм.

Тус төвд хандсан №1406281858 дугаартай зочин “Би Оюутолгой ХХК ажиллаж байгаад халагдахаар болоод байна, зургаан сард цомхотголд орсон. Долдугаар сарын 14-нд халагдах тушаал гарна. Гэтэл ХААН банк хоорондын гэрээгээр нэг хувийн хүүтэй байрны зээл урьдчилгаа 20 хувь төлөөд Дарханд байр  авсан, одоо 30 хувь төлөгдсөн, найман хувийн зээлэнд шилжиж орох гэхээр ХААН банкныхан цаанаасаа зогсоосон байгаа гээд хоёр сар болж байна. Ажилгүй болсон хүн нэг хувийн  их мөнгө төлөх хүндрэлтэй байна. Манайх хоёр  оюутантай, эхнэр ажилгүй. Засгийн газар энэ шилжих явцыг зогсоосон юм уу, Хаан банк зогсоосон юм уу хэцүү байдалд ороод байнаа. Тайлбар өгнө үү, сая цомхтголд ороод ийм байдалд орсон хүмүүс зөндөө байгаа” гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.