Цэвэр агаарын авилгачид сугарах өршөөлийн хууль

2014/06/30
Share |
Хүмүүс:
Цэвэр агаарын авилгачид сугарах өршөөлийн хууль

“Албан тушаалтан, авлигачдад төр засгийн зүгээс өршөөл үзүүлж, тэдний хэргийг цагаатгах нь” хэмээн иргэд бухимдах боллоо. Учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай буюу эдийн засгийн өршөөлийн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Эрх баригчид “Татварын нэг удаагийн чөлөөлөлт, уучлал үзүүлж, дотоодын аж ахуйн нэгж, албан тушаалтнуудыг өршөөснөөр нууц байгаа хөрөнгө эргэлтэд орж эдийн засаг сэргэнэ” хэмээн үзэж байгаа ажээ.

 

Түүнчлэн нууц байсан хөрөнгө ил гарснаар цаашид тэдгээрт хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломж бүрдэж, татварын суурь өргөсөх сайн талтай гэнэ. Ийн ярихыг нь сонсвол “Зөв” гэж хэлж болох юм. Гэвч хуулийн төсөлтэй танилцахад үнэн хэрэгтээ эдийн засгийг бус авлигачдыг дэмжжээ. Тодруулбал, хуулийн төслийн 4.1-д энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд, хөрөнгө орлогын мэдүүлэгт, санхүү, татварын тайлангаа бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй ч хувь хүн, хуулийн этгээд өршөөгдөх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, хууль зөрчигч этгээд ирэх сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний дотор харьяалах байгууллага /тат­­варын алба, гааль, нийгмийн даат­гал, харилцагч санхүүгийн байгууллага, улсын бүртгэлийн  газар, АТГ-д сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлж, мэдүүлж, тайлагнавал хуулийн хариуцлагаас чөлөөлөхөөр тусгажээ. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.