Урт цагаанд байрлах “Пхеньян” солонгос хоолны газраас 7,2кг “ нохойн мах” гарчээ

2014/07/02
Share |
Хүмүүс:
Урт цагаанд байрлах “Пхеньян” солонгос хоолны газраас 7,2кг “ нохойн мах” гарчээ

“Пхеньян”  нэртэй Солонгос ресторан нохойн махаар хоол хийж, үхрийн мах хэмээн иргэдэд үйлчилж байсан нь тогтоогдсон байна. Тэд нохойн махаа хаанаас авдаг байсан талаараа мөрдөн байцаалтын явцад мэдүүлээгүй байна. Тэднийг  “Азтай савар- Амьтанд хайртай залуус” ТББ--ын залуус анх мэдэж,  Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст мэдэгдсэн байна. Энэхүү мэдээллийн дагуу дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн наймдугаар корпусын хоёр давхарт үйлчилгээ явуулдаг “Пхеньян” хоолны газарт хяналт шалгалт хийхэд нохойн махаар хоол хийж байсан нь тогтоожээ.Шалгалтын явцад 7.2 кг нохойн мах илрүлэн устгаж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн холбогдох хуулийн заалтын дагуу 960.000 төгрөгийн торгууль ногдуулж, шийтгэврийн арга хэмжээ авчээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.