Аргаа барсан хэдэн эмгэн нүцгэн жагсаал хийв

2014/07/02
Share |
Хүмүүс:
Аргаа барсан хэдэн эмгэн нүцгэн жагсаал хийв
Хятад эмгэд АНУ-ын Элчин сайдын яамны өмнө эхээс төрсөн чигээрээ зогсч, нүцгэн жагсаал хийлээ. Тэд авлигач түшмэдийг эсэргүүцэн тэмцээд аргаа баран, эцсийн арга хэмжээгээ авсан нь энэ гэнэ. 
Ахимаг насны 4 эмэгтэй Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын өмнө хамаг хувцсаа тайчин нүцгэлж, зурагт хуудас лоозон барьсан зураг дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орлоо. 
Хятадад авлига газар авч байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой энэ эсэргүүцлийн ажиллагаа 6-р сарын 26-нд болжээ. 65- 73 насны эдгээр эмэгтэй Хэнань мужаас ирсэн аж. Тэд “юань” гэсэн зурагт хуудас барьжээ. Түшмэдийн шударга бус харьцсан үед ийм үгийг хэрэглэдэг уламжлал Хятадад байдаг ажээ. 
 
Тэд эсэргүүцлээ мөн биен дээрээ бичжээ. 65-тай Син Цзяины биен дээр “Хэнань мужийн Сисян хошууны түшмэд бол малууд” гэсэн бичээс байгаа бол 66-тай Хэ Цзэин “Авлигачдыг устгая. Авлигыг устгая. Сисян хошууны эрх баригчид ичих нүүргүй болжээ” гэж бичсэн байна. 73-тай Тянь Гуй “Синьян хотын Шихэ дүүргийн авлигач түшмэд миний охин Го Хайлиныг шантажилсан хэрэгт буруутгаж, охиноо өмөөрч Засгийн газарт хандсан намайг 39 өдөр хорилоо” гэж бие дээрээ бичүүлжээ. энд дарж үргэлжлэлийг
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.