”Ундраа” зуслангийн хүүхдүүд хоолны хордлогод оржээ

2014/07/04
Share |
Хүмүүс:
 ”Ундраа” зуслангийн хүүхдүүд хоолны хордлогод оржээ

Ундраа” хүүхдийн зусланд амарч байсан хүүхдүүд өчигдөр хоолны хордлого авчээ. “Хандайт” хүүхдийн зуслангаас цааш 3 кмын зайд орших уулын өвөрт байрлалтай тус зуслангийн хордлого авсан хүүхдүүд түргэн тусламжийн машинаар хотын эмнэлэгүүдэд хүргэгдсэн байна. Ингээд хордлого авсан 30 гаруй хүүхэд түргэнээр иржээ. Тэдний 10 хүүхдийн  бие гэнэт муудсан байна.

Хордлогод орсон хүүхдүүдийн эцэг, эх  уг хэрэгт зуслангийн удирдлагуудыг буруутгаж байна. Тэд тухайн өдөр хүүхдүүдэд ямар хоол өгсөн, ариун цэврийн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хоол хүнсээ бэлтгэсэн эсэхийг шалгуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан аж. Эцэг, эхчүүд гомдолтой байгаа бөгөөд тус зуслангийн удирдлагуудтай хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.