”Гоожингийн өндөр”- ийн газрыг булаахаар галдсаныг Ц.Оюунгэрэл сайд сонссон уу

2014/07/07
Share |
Хүмүүс:
”Гоожингийн өндөр”- ийн газрыг булаахаар галдсаныг Ц.Оюунгэрэл сайд сонссон уу

Таны харж буй энэ балгас хятадын гамин цэрэг Монгол орныг эзэлж, автономит засгийг устгах үед эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Манлай ван Дамдинсүрэн, чин ван Ханддорж, Хатанбаатар Магсаржав нарын хүмүүс болон наймдугаар Богд Жавзундамба хутагтыг 50 гаруй хоног хорьж байсан түүхт байшин. Уг балгас одоогийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд буюу 21 дүгээр дунд сургуулийн зүүн урд талд байдаг юм. 

Богдын Засгийн газрын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн анх бариулсан энэхүү байшинд Манжийн засаг захиргаа төвлөрч, хятадын гамин цэргийн штаб /Сийлэнпүүгийн яам/ байрлаж байсан үед энэхүү байр Сангийн яамны мэдэлд очиж, Сангийн яамны сургагч Козин ажиллаж амьдрах болжээ. Козин хэмээх нэрийг дуудахад бэрх тул монголчууд “Гоожин” хэмээн дуудах болж улмаар амьдарч байсан хоёр давхар сууц нь “Гоожингийн өндөр” хэмээн нэршсэн түүхтэй. Чулуун суурь, гадна дотно талдаа шавардлагатай, дүнзэн хана, модон хучилттай, төмөр дээвэртэй, түүх соёлын дурсгалт энэхүү байшинг Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 420 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан аж. Ингээд нэлээд хэдэн  жилийн өмнө  энэ байшинд Санхүүгийн техникумын үндсэн хөрөнгө байх үед суурьшсан есөн айл амьдарч байсан юм. Ягн одоогоор уг байр архичид буюу бидний хэлж зансанар өвгөнтийнхний оромж болоод удаж байна.

Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт  буюу энэ сарын 4-ний өдрийн 02.00 цагт уг байшинд гал гарч шатаж эхлэхэд дотор нь байсан  гурван тэнэмэл хүн гараад гүйчихсэн гэж хэлэх хүмүүс бий. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.