Харцага Н.Батсуурь түрүүлж, улсын арслан боллоо

2014/07/13
Share |
Хүмүүс:
Харцага Н.Батсуурь түрүүлж, улсын арслан боллоо

2014 оны үндэсний их баяр наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат "Увснуур" дэвжээ, ТЭЦ-3, "Химон" констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, улсын арслан цолны эзэн боллоо.

Харин үзүүр бөхөөр Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы "Завхан" дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, "ЗД" констракшны бөх улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан тодорч улсын гарьд цол хүртэв. 

Их шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Баянзүрх дүүргийн харьяат "Аврагч" спорт хороо, "Хантайшир" дэвжээ, "Туушин" компаний бөх улсын гарьд Нямдоржийн Ганбаатар, Архангай аймгийн Хашаат сумын харьяат "Бөхбилэгт" дэвжээ, Ажнай корпорацийн бөх улсын улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба нар үлдлээ.

Монгол Улсын үндэсний  их баяр-наадам, Хүннү гүрний 2223 жил, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны тоймыг хүргэж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Znwrbluu , http://viatorfroshreligion.nin g.com/profiles/blog/new (_الـزواج_المبكر_ في_ميزان_الشريعة _)_وفيه_زيادات_كث
IP:178.57.65.94  2018-12-15 08:40:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.