А.Сүхбат 2001 онд Г.Өсөхбаярыг аман мэхээр давсандаа гэмшиж тахимаа өгсөн үү?

2014/07/16
Share |
Хүмүүс:
А.Сүхбат 2001 онд Г.Өсөхбаярыг аман мэхээр давсандаа гэмшиж тахимаа өгсөн үү?

    Энэ жилийн наадмын бөхийн барилдаан шуугиантай, зодоонтой болж өнгөрөв. Зарим нь зүлэг ногоон дэвжээн дээрээ нэгийгээ мөргөж унагасан бол нөгөөдөх нь түмний нүдний өмнө өрсөлдөгчөө алгадаж жудаггүй зан гаргав. Улсын начин Ц.Одбаяр болон Элбэгбаяр зэрэг бөхчүүд барилдааны талбайгаас зугтаж гарсан нэрээр хасагдсан юм. Энэ мэт сонинтой барилдааны хамгийн том дуулиан нь А.Сүхбат аварга Г.Өсөхбаярыг амлан авч тахимаа өгсөн явдал юм.

Эх сурвалжуудын тайлбарлаж байгаагаар бол А.Сүхбат 2 шалтгааны улмаас Г.Өсөхбаяр аваргыг амлаж авсан гэнэ. Нэгд гуравын давааны өмнө Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө орж зүүн талын жигүүрт гарсан. Үүнд дургүйцэж А.Сүхбат амлаж авсан аж. Энэ тухай А.Сүхбат аварга “Бөхийн сануулга, эрэмбэ дараа гэж юм байдаг. Үүнийг л харуулахыг хичээсэн” хэмээн ярьсан юм. Хоёрт 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар тунан барилдсан юм. Тэгэхэд Г.Өсөхбаяр А.Сүхбатыгаа “тийрээд” бөөн дуулиан болсон. Тухайн үед А.Сүхбат юм ярьж байгаад Г.Өсөхбаярынхаа хөлд ороод унагаачихсан. Үүнд нь Г.Өсөхбаяр бухимдаж тийрээд эцэстээ сануулга авсан. Энэ үйл явдалд А.Сүхбат гэмшиж явдаг. Тэгээд гэмшилээ хожим ч гэсэн цайруулахын тулд амлаж тахимаа өгсөн гэсэн яриа тархаж байна. Энэхүү дуулиант барилдааны дараа А.Сүхбатыг эмнэлэгийн тэрэг авч явж, Г.Өсөхбаярыг түмний өмнө гаргаж ирж уучлал гуйлгасныг олон түмэн мартаагүй. Тэгээд эмнэлэгт очиж, алхаж чадахгүй байсан А.Сүхбат дархан аварга Б.Бат-Эрдэнийг хачихаад цэнгэлдэх тойрон гүйснийг ч ард түмэн мартаагүй. Эндээс уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.