Г.Сарангэрэлийг үргэлжлүүлэн шоронд хорих болж өмгөөлөгч нь тайлбар хийлээ

2014/07/16
Share |
Хүмүүс:
Г.Сарангэрэлийг үргэлжлүүлэн шоронд хорих болж өмгөөлөгч нь тайлбар хийлээ

Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 7-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болсон ч хойшилсон билээ. Өнөөдөр тэднийг Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 13:00 цагаас шүүх юм. Шүүгдэгчдийн дунд насанд хүрээгүй хүүхэд байгаа болохоор уг шүүх хурал хаалттай болох талаар бид мэдээлсэн билээ. 

 

“Шүүх хуралдааны эхэнд өмгөөлөгч Ц.Баасандорж хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд, хурлыг долдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүгч Б.Мөнх-Эрдэнээс татгалзах хүсэлт гаргасан байгаа. Гэхдээ энэхүү хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон” гэж тус шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа мэдээллээ.

Г.Сарангэрэл нарыг долдугар сарын 7-нд болсон өмнөх шүүх хурлын үеэр цагдан хорьсон ба өнөөдөр тэднийг....Бичлэгийг энд дарж үзнэ

Г.Батбаяр: Х.Баттулга төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.