Ялдам Яргуй бөхчүүдийн “дайралтад өртжээ”

2014/07/21
Share |
Хүмүүс:
Ялдам Яргуй бөхчүүдийн “дайралтад өртжээ”

 “Хувьсал” продакшны бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино өнгөрсөн намрын турш үзэгчдийг байлдан дагуулсан. Тус кинонд Яргуй хэмээх биеэ үнэлэгч бүсгүйн дүрийг чадварлаг бүтээж киночдоос өндөр үнэлгээ авсан хүн бол Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын бүжигчин М.Бямбаа. Харин үзэгчид жүжигчдийг бүтээсэн дүрээр нь амьдрал дээр төсөөлөх нь элбэг. Бүжигчин М.Бямбааг ч мөн Яргуйгийн дүрээр төсөөлөх хүн олон таардаг аж. Тийм дээ ч ялдам Яргуйг эргүүлэх залуусын тоо нэмэгдэж утсаны дуудлага, танилцах хүсэлтэд дарагддаг болжээ. Гэвч Бямбаа амьдрал дээр Яргуйгаас тэс өөр бөгөөд охиныхоо хамт амьдардаг ганц бие бүсгүй гэдгээ ч өөрөө хэлдэг. Угаас цаг зав багатай ажил мэргэжлийн онцолгоос шалтгаалан тэр бүр болзоонд яваад байдаггүй гэх тэрээр хэрийн залууг таалаад байдаггүй аж. Харин түүний сайхан эр хүн гэдэг ойлголтод харахад дөлгөөхөн, намбатай, дулаахан харцтай эрчүүд, мөн зарим бөхчүүд ч багтдаг тухай ярьсан нь бөхчүүдийн сонорт хэдийнэ хүрчээ. Тиймээс өөрийгөө дөлгөөхөн, намбатай, дулаахан харцтай гэж дүгнэдэг зарим бөхчүүд үзэсгэлэнт бүсгүй рүү утас цохих болсон сурагтай.

А.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.