Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | |
Амьдралынхаа ханиар чинээлэг эрчүүдийг сонгодог топ модель Д.Пүрэвсүрэнгийн тансаг хэрэглээ тэр бүр олны нүдэнд ил байдаггүй. Гэвч тэрээр гоёмсог гутал цуглуулах сонирхолтой бөгөөд дэгжин загвартай, брэндийн гутлаас хэзээ ч татгалздаггүй гэнэ. Түүний цуглуулгад огт өмсөж байгаагүй, цаашид ч өмсөхгүй гутал ч байдаг гэх. Харин хамгийн үнэтэй гутлаа хоёр жилийн өмнө Японоос худалдаж авчээ. Гутал цуглуулах сонирхолтой топ бүсгүй гоёмсог дэгжин загвартай гутал бэлгэнд авахдаа сэтгэл нь маш их хөдөлдөг аж. Тиймээс Пүүжээг баярлуулахыг хүссэн фэнүүд нь гутал бэлэглэхэд нээх их буруудахгүй бололтой.
А.Чимгээ.Factnews.mn