Хүмүүс: Нара | |
Энэ зун рок попын бүсгүйчүүдээс хэд хэдэн шинэ ээж төрсөн. Тухайлбал “Шанз 3” хамтлагийн ахлагч Булган Хурдын Наранбаатартай ханилаж үрийн зулай үнэрлэв. Мөн Дамбын Хишигжаргалын хүүтэй хуримлаад гурван сарын дараа салж шуугиан тарьж байсан дуучин Мино ээж болжээ. Тэрээр нөхрөөсөө салмагцаа анхны нөхөр болох Өвөрхангай аймгийн харъяат Бямбасүрэнтэйгээ эргэн ханилжээ. Хосууд анхны үрээ өлийдээд аз жаргалдаа умбаж байгаа сурагтай. Ам султай илэн далангуй гэгддэг Нара ч мөн энэ зун ээж болсон. Хувийн амьдрлаа хаа хамаагүй ярьж явдаг дуучин бүсгүй энэ удаад нөхөр хүүхдээ тун сүрхий нууцалж байгаа.
А.Чимгээ.Factnews.mn