Ирина Шейк өөрийгөө монгол цустай гэв

2014/07/23
Share |
Хүмүүс:
Ирина Шейк өөрийгөө монгол цустай гэв

Нэрт хөлбөмбөгчин Кристиан Рональдогийн найз бүсгүй, загвар өмсөгч Ирина Шейк монгол цустайгаа мэдэгджээ. Тэрээр саяхан “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би өөрийгөө орос хүн гэж танилцуулахад тэд ер итгэдэггүй. Чи бразил хүн шиг л харагддаг гэцгээдэг. Үнэндээ бол миний аав татар хүн. Өөрөөр хэлбэл аав маань бараг л монгол хүн гэсэн үг. Тиймээс би гадна төрхөөрөө аавыгаа дуурайсан бор арьстай. Хүмүүст "Би оросын тагнуул юм аа" гэж хошигнодог" хэмээн ярьжээ. Дашрамд сонирхуулахад тэрээр энэ сарын 25-нд нээлтээ хийх Грекийн бурхдын нэг Геркулесийн тухай өгүүлэх кинонд гол дүр бүтээсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.