Анугийн тэвчээр барагджээ

2014/07/24
Share |
Хүмүүс: Ану | 
Анугийн тэвчээр барагджээ

Олны танил байна гэдэг сайхныхаа хэрээр амаргүй гэж ярих хүн олон.  Тэдний амьдрал хүссэн, эс хүссэн ч олны нүдэн дээр өрөндөгөөрөө онцлогтой. Тэр ч утгаараа үргэлж магтаал, шүүмжлэлийн бай болж байдаг. Үүнийг юман чинээ тоодоггүй нэг хэсэг байхад үргэлж асуудал болгож хэвлэлийнхэнтэй дайтаж явдаг хүмүүс ч бий. Харин элдвээр яригдаж бичигддэг ч тэр бүр ган хийгээд байдаггүй дуучин Ч.Анугийн тэвчээр алдагдсан бололтой. Ойрд тун бухимдуу явах болжээ. Тодруулбал түүний дүү Ч.Номинхолбоогийн тухай сэтгүүлд нийтлэгдсэн таагүй мэдээ түүнийг ийн бухимдахад хүргэжээ. Тиймээс дуучин бүсгүй өөрийн нүүр номдоо “ Эгчийнхээ ажилд туслаад явдаг хорхойд ч хоргүй дүү минь шоучин пивоны газраас салдаггүй гэж бичжээ. Тавьсан зураг чинь клипний зураг гэдгийг мэдсэн үү? Энэ хүнд тийм хүмүүжил байхгүй ээ. Эрхэм Соронз сэтгүүлийн эрхлэгч Туяа эгч ээ одоо болно ш дээ. Есөн жил дугаар болгон дээрээ намайг муулж бичлээ хангалттай биш гэж үү? хэмээн бичжээ. Ганц Ану ч биш “Миний тухай юу ч гэж бичиж болно. Харин гэр бүл, хайртай хүмүүс рүү минь битгий халиачээ” гэж учирлаж ярих хүн олон байдаг.

А.Чимгээ.Factnews.mn



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!