Дуучин Э.Төрмандах дахин “аархав”

2014/07/24
Share |
Хүмүүс:
Дуучин Э.Төрмандах дахин “аархав”

Нар хур тэгширсэн дэлгэр сайхан зуны энэ өдрүүдэд эх орны маань дөрвөн зүг найман зовхист олон олон тэгш ойнууд тохиож Монгол түмэн минь дэнж хотойтол наадаж байна. Ёстой л найман настай балчраас наян настай буурал хүртэл наадмын салхиар амьсгалж, эх орон, ёс уламжлалаараа бахархаж гэгээн хүслээр жигүүрлэн байгаа. Энэ цаг үед “Аархал” дуугаараа олноо танигдсан МУСТА Э.Төрмандах “Жаргалтай явна хоёулаа” дуугаараа наадамчин олны сонорыг мялаагаад тун завгүй яваа сурагтай. Дашрамд дурьдахад  “Жаргалтай явна хоёулаа” дуу сүүлийн зургаан долоо хоногийн турш нийтийн дууны хитийг тэргүүлж байгаа юм. Тэрээр “Жаргалтай явна хоёулаа” дууныхаа клипэнд нь эхнэрийнхээ  хамт тоглож шаггүй жүжигчин болохоо харуулан дахин нэг “аархаад” амжжээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.