Хэвлийдэх үрсийг хордуулах тушаал гаргасан Н.Удвал сайдад дахин дахин захидал илгээжээ

2014/07/28
Share |
Хүмүүс:
Хэвлийдэх үрсийг хордуулах тушаал гаргасан Н.Удвал сайдад дахин дахин захидал илгээжээ

Монголд жирэмсэн эхчүүд эмнэлэгийн хяналтанд орохын тулд рентген зураг авахуулах ёстой байх юм. Тэрийг авахдаа жирэмсэн эмэгтэйд нь ядаж хэвлийн хамгаалалт зүүхгүй юм. Жишээ нь Чингэлтэй дүүрэгт тэгэж зураг авдаг юм байна. Манай улсын бүхэл бүтэн тѳрѳхѳѳсѳѳ ѳмнѳ эхийнхээ хэвлийд дѳнгѳж бүрэлдэж байхдаа ихээхэн хэмжээний цацрагийн тун хүртэх юм. Дотуур эрхтэний (уушиг) зураг авч байгаа болохоор тэр цацрагийн хэмжээ маш их. Зѳѳлѳн махбодийн зураг авахад хэрэглэдэг зѳѳлѳн цацраг туяа биеээр нэвт гардаггүй, түүнээс нэлээд нь биенд шингэж үлддэг. Биенд шингэж үлдсэн тэр энэрги эд эсийг ДАНДАА гэмтээдэг. Ялангуяа хурдан тѳлжиж байгаа үрийн хѳѳрхий тэр нялх бие ямар их гэмтэл авдаг гэж бодно! Энэ мэдлэг бол бүх эмч сувилагч нар мэддэг анхан шатны мэдэгдэхүүн. Тиймээс хѳгжилтэй орнуудад жирэмсэн эмэгтэйчүүдийг цацраг туяагаар оншлох, эмчлэх ХОРИОТОЙ байдаг, тэрийг мэдэж улс иргэдээ, тэдний хойч үеийнхний эрүүл мэндийг хамгаалж энэ хориог чанд сахидаг. Гэтэл Монголд тэр үзлэгт жирэмсэн эхчүүдийг ХАВТГАЙГААР нь оруулдаг дүрэмтэй, тэр байтугай 2 удаа шүү, тэр дүрэм нь ТАНЫ тогтоолоор бий болсон гэж байна. Та тэр тогтоолынхоо үр дагаварыг ямар ХѲНѲѲЛТЭЙ гэдэгийг тѳсѳѳлж байна уу? Цацрагаар шарах энэ тогтоол бүхэл бүтэн улсыг хамруулсан аймшгийн туршилт юм уу? Таны энэ тогтоолоор манай цацрагт шарагдсан БҮХ нялхас ЦАЦРАГТ ѲРТСѲН, гэн нь ГЭМТСЭН, тэдний ҮР УДАМ ч энэ хор уршгийн хохирогчид байна. Энэ заавараа яаралтай ѳѳрчилнѳ үү? Би таныг гуйж ч байна, шаардаж ч байна!!! Энэ улсын ирээдүйд аюул учирч байна!!! 2014-06-25 Эрүүл мэндийн сайд Удвал танаа, та надад хариулаагүй учраас танд дахин захидал илгээж байна. Та миний ѳмнѳх захидалыг уншсан уу? Монголд хүн ам нь цацраг туяаны хорын тухай мэдээлэл хомс санагдсан. Тийм болохоор энэ сэдэвээр хэдэн үг бичье. Жишээ татахад ХБНГУын хуулиар АЦСын ажиллагааны улмаас хүний нэг жилийн турш дээд хэмжээнд хүртэхийг зѳвшѳѳрѳгдсѳн цацраг туяаны тун 30мРем байдаг, тэр нь бас маш тааламжгүй нѳхцѳлд шүү дээ. Гэтэл уушигны зураг авах тохиолдолд хүний бие 2000 3000 мРем цацраг туяа хүртэг болно. Манай улс ядуу буурай болохоор хоцрогдсон эмнэлэгийн тоног тѳхѳѳрѳмж хэрэглэдэг болохоор тэр тун нь түүнээс ч дээгүүр байгаа. Зураг авахад эмнэлгийн цацраг туяаны ѳрѳѳнд рентгены хоолой гялс хийж олон тэрбум жижигхэн цахилгаан биеэр нэвт гардаг. Зураг авч байгаа эрхтэнээс гадна бүхэл бие тодорхой хэмжээний цацраг туяанд автдаг. Тас харанхуй ѳрѳѳнд чийдэн асаахад хамгийн холын булан хүртэл гэрэлд харагддагтай адил цацраг туяа зураг авах үэд эмнэлгийн ѳрѳѳгѳѳр дүүрэн байх байна. Дашрамд асуухад монголд цацраг туяаны эмнэлгийн ѳрѳѳний хана хаалга нар хангалттай хамгаалаттай юу? Үүдэнд нь хүлээлгийн ѳрѳѳнд сууж байгаа хүмүүс цацраг хүртээд байдаг юм биш биз дээ? Рентгены туяа маш идэвхитэй хорт хавдрын үүсгэгч гэдгийг та мэддэгүй байх. Хорт хавдар үүсгэхээс гадна рентген туяа генетикийн гэмтэл учруулдаг гэдэгийг та мэдэх үү? Бас л мэддэгүй байх, тэгээгүй бол таны гаргасан тогтоолын дагуу жирэмсэн эхчүүдээс эмнэлгүүд албан журмаар 2 удаа (тэнгэр минь!) рентген зураг авахуулахыг шаардахгүй байх байсан. Хэрэв та мэдээд Монголд тийм заавар гаргасан бол, ямар учраас тийм заавар гаргасаныгаа надад болон нийтэд тайлбарлаж ѳгнѳ үү? Цацрагийн их хэмжээний тун авсан хүний үр хүүхэд ба тэдний хойч үеийн хүүхдүүдэд генын ѳѳрчлѳлт бүр ихээр илрэх болно. Тийм болохоор ѳнѳѳгийн цацраг туяанд ѳртсѳн нялхасын ирээдүйн үр хүүхдүүд генотипын ѳѳрчлѳлттэй тѳрѳх болно. Би танаас жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдийг цацраг туяанаас хамгаалах арга хэмжээ ЯААРАЛТАЙ авахыг гуйж байна, бас шаардаж байна. Иргэн Г.Ариуна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.