Хүмүүс: |
2014 оны 6 сард Хятадын Шэньчжэнь хотод 11 настай хүү хавдраас болж нас барсан байна. Хүүг Лян Яои гэдэг бөгөөд тэрээр нас барахынхаа өмнө өөрийн биеийг донор болгон үлдээсэн аж. Хятадын эмч нар хүүгийн энэрэнгүй сэтгэлд талархал илэрхийлж түүнд мөргөсөн байна.
“Дэлхий дээр сайн зүйлс хийдэг маш олон хүн байдаг. Би ч гэсэн тэдгээрийн нэг болохыг хүсэж байна” -гэжээ. Эмч нар хүүгийн хүсэлтийг биелүүлсэн бөгөөд түүнийг нас барсны дараа бөөр болон элгийг нь авч дараагийн шаардлагатай хүнд зориулахаар болжээ. Ингээд бүх зүйл дууссаны дараа эмч нар бүгд бяцхан баатрын өмнө зогсож түүнд мөргөсөн байна.