Никитоны Баачка хайрын түүхээ дэлгэжээ

2014/08/04
Share |
Хүмүүс:
 Никитоны Баачка хайрын түүхээ дэлгэжээ

Олон шүтэн бишрэгчтэй "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун удахгүй  42  нас хүрэх юм байна.  Түүний өвөөг Г.Жамъян гэдэг бөгөөд Төрийн их хуурч, морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, төрийн соёрхолт хүн гэдгийг хүн бүр андахгүй. Харин аавыг нь Ж.Батсайхан гэдэг ба нэгэн үеийг байлдан дагуулж байсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч гишүүн юм. Харин урлагийн ертөнцөд үе дамжин зүтгэж буй энэ гэр бүлийн үргэлжлэл нь мэдээж бидний мэдэх “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун.

Тэрээр өөрийгөө өндөрт үнэлдэг нэгэн.Нэгэн  үе Феррари машинтай зүйрлэж байсан удаатай. Тэрээр хувийн амьдралынхаа талаар тэр бүр ам нээдэггүй ч саяхан өгсөн ярилцлагадаа тодорхой ярьжээ. Анхны эхнэр нь АНУ-д амьдардаг, том хүү  Мянхай нь өдгөө 19 нас хүрч буй, Монголд аав дээрээ амралтаараа иржээ. Од болохоор алс холыг зорихдоо Баачка эхнэр, хүүхдээ дагуулаад явсан. Гэвч эхнэр нь Монголд буцаж ирэх хүсэлгүй гээд тэндээ үлдснээс үүдээд хоёр бие холдсоор хөндийрсөн гэдгээ ярилцлагадаа нуугаагүй байна.

Загвар өмсөгч гэргий нь

 

АНУ-аас ирснээс хойш 7-8 жилийн дараа загвар өмсөгч бүсгүйг  найзындаа очих үед хараад дурлаж, түүнтэй амьдралдаа холбосон гэжээ. Хоёрдахь эхнэр нь үзэсгэлэнтэй бүсгүй. Харин Баачкаг  дотоод сэтгэлийн гоо сайхан нь илүүтэй татсан гэнэ. Царайны сайхнаас илүүтэйгээр дотоод сэтгэлийн мөн чанарыг эрхэмлэдэг гэдгээ Баачка удаа дараа ярьж байсан удаатай. Сэтгэлгээний хувьд ойролцоо түвшинийх болохоор ойлголцоход амар байдаг гэдэг залуу гэргийгээ магтжээ. Оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр тэд нэг насны зөрүүтэй охин, хүү хоёртой болжээ.

www.times.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Ñêàðæèñêî-Êàìåí
IP:93.179.90.66  2018-08-23 02:26:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.