“Нийслэл өргөө” ХХК-ны барилгаас 3 ажилтан унаж амиа алдлаа

2014/08/06
Share |
Хүмүүс:
“Нийслэл өргөө” ХХК-ны барилгаас 3 ажилтан унаж амиа алдлаа

Чингэлтэй дүүргийн IV хороонд баригдаж буй брилга дээрээс гурван хүн унасан ноцтой хэрэг гарчээ.Тодруулбал  Нийгмийн хамгааллын салбарын архивын баригдаж буй барилга дээрээс  7-20нд 15.00 цагийн үед  тус барилгын 13 давхрын лифтийг янзалж байсан ажилчид унаж, хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлгийн тусламж авсан ч нас барсан байна. Осол болох үед барилга дээр байсан хүмүүсийн хэлж байгаагаар,  "Барилгын лифтийг янзалж байгаад гурван хүн унасан.Нэг ажилтан дөрвөн давхарт, нөгөө нь таван давхарт тогтсон бол гурав дахь ажилтан шууд унасан байна. Хэргийн газар хоёр нь нас барсан. Нэгийнх нь биеийн байдал маш хүнд байсан ч сая өнгөрлөө. Тэд 20-30 орчим насны залуучууд байсан." гэв.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар баригдаж буй Нийгмийн хамгааллын салбарын архивын барилгын ажлыг "Нийслэл өргөө" компани гүйцэтгэж байсан байна.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.