Бээжингийн Монгол биеэ үнэлэгчид буюу ”САЛЯНТУНЫ” үдэш

2014/08/06
Share |
Хүмүүс:
Бээжингийн Монгол биеэ үнэлэгчид буюу ”САЛЯНТУНЫ” үдэш

Нутаг нэгтнүүд маань Зүүн Өмнөд Ази дахь хар тамхины мафийн гар хөл болж, “Цагаан тахал” хэмээх аюулт барааг нь тээвэрлэдэг болсоор удав. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ухвар мөчид бодолтой зарим маань хүний нутагт цаазаар авахуулах, насаараа хоригдох ял шийтгүүлэн амьдын тамд унаж байна. Бид өмнөх дугаартаа хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Монгол иргэдийг шүүсэн шүүхийн үйл ажиллагааг сурвалжилж нийтэлсэн. Энэ удаад хар тамхи тээвэрлэгчдийн нэг сүлжээ болох биеэ үнэлэгчдийн талаар сурвалжилснаа хүргэж байна.

     Биеэ үнэлэгчид хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн гар хөл, дамжуулагч болдог гэдэг юм билээ. Бээжинд биеэ үнэлдэг Bонгол бүсгүйчүүд хар тамхины мафийнханд тээвэрлэгч олоход нь тусалдаг гэсэн мэдээллийн мөрөөр сурвалжлав. Томоохон хотууд нэг дүүргээ, эсвэл хотын нэг хэсгээ зугаа цэнгээний гол төв бол госон байдаг. Бээжингийн шөнийн цэнгээний гудамж хотын төвөөс нь холгүй байх Салянтун аж. Түм түжигнэж, бум бужигнасан энэ гудамжинд хятад залуусаас гадна гадаадын жуулчин олноороо ирдэг. Үндэсний хувцсаараа гоё сон гудамжны театрынхан дуулж, бүжиж байхад тэднээс таван алхмын цаана Майкл Жексоныг дуурайж хувцасласан за луу уйгагүй бүжихийг харсан гадаадын жуулчид мөнгө харамгүй өгөх аж. Хуучир хөгжмөөр Хятадын ардын аялгууг чадварлаг тоглох өвгөн өрөөсөн хөлгүй харагдав. Дугуйндаа чиргүүл нэмж, суудал засаж, улаан даавуугаар гоёсон хятадууд “welcome, welcome” гэж жуулчдыг урина. Тэрхүү гудамжинд “The Den” гэх нэгэн баар байдаг. Тэр бааранд монгол бүсгүйчүүд биеэ үнэлж, гаднынхны халаасыг нимгэлдэг юм байна. Үүдэндээ харуул хамгаалалттай тэрхүү бааранд 30 юань төлж ордог. Ихэвчлэн Европын жуулчид байх тэрхүү бааранд хятад, монгол, солонгос нь мэдэгдэх гүй олон бүсгүй урт янжуур зуун, ус уунгаа эрчүүдийн харааг булаахыг хи чээх аж.

Монголчуудын нүүрний хэлбэр, хамар, харц бусдаас ял гарах учир танихад хялбар байв. Олон бүсгүйгээс нутаг нэгтнээ түвэггүй таньж, хэдэн үг солихоор дөхөж очвол нүүр буруулаад явчихав. Тэр бүсгүй арын өрөөнөөсөө хэсэг тээ гарч ирсэнгүй. Харин хамгаалагч нар баарных нь орлогыг нэмэгдүүлэгч бүсгүйчүүдийн ажилд саад учруулж буй бидэнд таагүй хандаж эхэлсэн учир тэндээс гарахаас өөр аргагүй болов. Жирийн бүсгүйчүүдээс Бээжингийн биеэ үнэлэгч нарыг ялгах амархан. Тэд брэндийн цуглуулга болсон байхаас гадна хөхөө ил гаргах нь холгүй тод өнгийн даашинз өмсөх аж. Мөн барьсан цүнх, зүүсэн ээмэг бөгж нь содон хийц загвартай, этгээд байх юм билээ. Хятадын ший янгууны хүүхнүүдээс дутахааргүй будаж шунхадсан бүсгүйчүүдийн инээж, аальг үйтэх нь гаднын жуулчдын анхаарлыг татдаг бололтой. “Монгол бүсгүйчүүд хятад, англи хэлтэй учир ажлаа хийхэд төвөггүй байдаг” гэж биеэ үнэлэгч нэг эмэгтэй ярив. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
pcjbiydnyt nMi02Cwyjmzlnevnut, [url=http://rtizxbdqiiyr.com/] rtizxbdqiiyr[/url], [link=http://kwvyyzqmcrtx.com/ ]kwvyyzqmcrtx[/link], http://zvaurxtsqiwx.com/
IP:31.184.238.210  2019-07-17 16:01:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.