Wifi-тай анхны банк-Төрийн-банк

2014/01/28
Share |
Хүмүүс:
Wifi-тай анхны банк-Төрийн-банк

Их хотын иргэд бид их зүйлийг бага хугацаанд амжуулж, илүү бүтээлч байх боломжийг байнга эрэлхийлж байдаг билээ. Энэхүү хэрэгцээг хэрэглээ болгох зорилгоор Дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч Төрийн банк нь харилцагчиддаа чиглэсэн, тэдний цаг завыг хэмнэсэн олон ажлыг шат дараалалтайгаар нэвтрүүлсээр байна.

 


Тэгвэл энэ удаа Төрийн банкнаас Кевико ХХК-тай хамтран Монголд АНХ УДАА Улаанбаатар хот дахь 59 нэгждээStatebank Wi-Fi буюу утасгүй интернэтийн сүлжээнд өндөр хурдаар холбогдох боломжийг өөрийн харилцагчиддаа олгож байна.

 


Statebank Wi-Fi үйлчилгээ нь Төрийн банкны Улаанбаатар хотын салбар, нэгжүүдээр үйлчлүүлэх явцдаа гар утас, таблет, зөөврийн компьютер ашиглан үнэ төлбөргүй онлайн ертөнцөөр аялах, интернет банкныүйлчилгээг авах, шаардлагатай бол банкны ажилтнуудаас цахим бүтээгдэхүүний талаар заавар, зөвлөмж авах боломжийг олгож байгаа юм.

 


Төрийн банкны эрхэм харилцагч Та Statebank Wi-Fi үйлчилгээ ашигласнаар цаг заваа хэмнэх, дурын банкны дансруу мөнгө шилжүүлэх, цахилгаан, контор, СӨХ болон бусад хэрэглээний төлбөрөө төлөх, Төрийн банкны салбар, АТМ-ын байршил, цагийн хуваарь харах, валютын ханш лавлах болон банкны бусад үйлчилгээг авах боломжтой боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881 лавлах утас болон Төрийн банкны бүх салбар нэгжээс авах боломжтой.

 

Ш.Орхонбаатар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.