“Арлын орон дахь Монгол тэрбумтан” М.Даваажаргалын хөрөнгийг Япончууд дэлгэлээ

2014/08/11
Share |
Хүмүүс:
“Арлын орон дахь Монгол тэрбумтан” М.Даваажаргалын хөрөнгийг Япончууд дэлгэлээ

Арлын орны сумогийн дэвжээнээ өөрийн гэсэн пээп амжилт тогтоогоод байгаа Хакухо Даваажаргалын хөрөнгө мөнгийг Япончууд сонирхож эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Түүний хөрөнгөний хэмжээг сэтгүүлчид  монгол мөнгөөр тооцвол 400 гаруй тэрбумаар үнэлэгдэнэ гэсэн тоог гаргажээ. Япон сэтгүүлчид ёкүзона Хакухогийн хувийн амьдрал түүний орлого гээд бүхий л санхүүтэй холбоотой мэдээллийг японы сайтуудад байрлуулан “Арлын орон дахь Монголын тэрбумтан” гэсэн нийтлэлийг гаргасан нь багагүй дуулиан тариад байгаа гэнэ.  Энэ нийтлэлд Ёкүзонагийн гэр Токиогийн төв хэсэгт“Рёогикү Кокугикан” ордны ойролцоо Киншичёо хэмээх газарт байдаг. Энэ газар нь ёкозүнагийн “Миягино” дэвжээний дэргэд байдаг ба эхнэр, хүүхдүүдтэйгээ тэнгэр баганадсан барилгуудын нэг “Tower manshion’’-ий 11-р давхарт амьдардаг. Хакухогийн аж төрж буй байр японд  хамгийн үнэтэйд тооцогддог агаад 3LDK буюу унтлагын болон хоолны, зочны өрөөнөөс гадна гурван том өрөөтэй 150 сая иен буюу монгол мөнгөөр 10 тэрбум 53 сая төгрөгөөр үнэлэгдэх элит орон сууц. Тэнд голдуу залуу одод элит орон сууцыг сарын нэг сая иенээр (17 сая 550 мянган төгрөг) хөлслөн амьдардаг гэж бичжээ.  Их аваргын эхнэр Токүшима мужаас гаралтай бөгөөд  их аварга Асашёорюүгийн фен клубын тэргүүн, Японы мод боловсруулах үйлдвэрийн сүлжээг атгадаг тэрбумтны охин Саяко Вадо. Япон тэрбумтаны охин  Монголд хоёр удаа  очсон. Ёкозүна Хоккайдог сурталчлах элч төдийгүй тэндхийн цагаан будааг “Хакухо” нэрээр нэрлээд худалдаанд гаргадаг болсон. Гэхдээ энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.