Монопол ”Монос”-ын Л.Эрдэнчимэг юу бодож, хаана явна

2014/08/13
Share |
Хүмүүс:
Монопол ”Монос”-ын Л.Эрдэнчимэг юу бодож, хаана явна

Нойрсуулах, тайвшируулах, шарлалт арилгах үйлчилгээтэй “Фенобарбитал” гэх эмийг ууж хордсон 16 хүүхдийн бие сайжраагүй байна. 16 хүүхдийн хоёрынх нь бие тааруу байгаа талаар албаныхан өчигдөр мэдээлэл хийсэн. Харин буруу жороор эм олгосон эм зүйч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын шийдвэрээр өчигдрөөс  эхлэн тус эмийг зах зээлээс эргүүлэн татах шийдвэрийг гаргажээ. Албаны хүмүүсийн өгч байгаа мэдээлэлээр энэ эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй байжээ. Эмийн бүртгэлд ороогүй эм худалдсан, мөн буруу жороор олгосон гэсэн асуудалд ороод байгаа “Монос”-д хариуцлага тооцох уу.

Монголын эм, эрүүл мэндийн импорт, экспорт худалдааны салбарт  50-иас илүү хувийг дангаараа эзэлдэг томоохон аж ахуй нэгж бяцхан үрсийн эрүүл мэндэд хариуцлагагүй хандлаа. “Монос” группыг үүсгэн байгуулсан Л.Эрдэнчимэг гишүүн бяцхан үрст биш, тамхины хяналтын тухай хууль өргөн барьж хэсэгтээ анхаарлаа хандуулсан. Гэтэл Л.Эрдэнчимэг гишүүнийг хэрэггүй зүйлд цаг заваа үрж явахад хүний эрүүл мэнд, амь настай холбоотой үйл ажиллагааг 20 гаруй жилийн турш эрхэлж байгаа тус байгууллагын түүхэд тод хар толбо үлдэж болзошгүй байна. Бид тус эмийг худалдаалах эрх бүхий Баянгол дүүрэгт байрлах “Монос” эмийн сан дээр очиход лацадсан буюу мэргэжлийн байгууллага үйл ажиллагааг нь хаасан байна.

16 хүүхдийг хордуулаад байгаа эмийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ “Энэ удаа гурван том алдаа гарлаа. Нэгдүгээрт, эм найруулагч нь туршлагагүйтсэн. Тэгээд алдаа гаргасан. Энэ том алдаа энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.