БГД-ын засаг дарга Д.Оросоогийн дургүйг хүргэвэл...

2014/08/14
Share |
Хүмүүс:
БГД-ын засаг дарга Д.Оросоогийн дургүйг хүргэвэл...

Баянгол дүүргийн VI хороонд “Бэгдү хотхон”-г барьж байгаа “Эйч Энд Эйч констракшн” ХХК-ийнхан Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн зэвүү дургүйг зэрэг хүргэсэн бололтой юм. Тодруулбал хуулийн, ном журмын дагуу бүх зөвшөөрлөө авч орон сууцны барилга барьж байсан “Эйч Энд Эйч констракшн” ХХК-ийн ажлын байранд уржигдар Д.Оросоо өөрийн биеэр очиж “Наад барилгаа зогсоо үгүй бол баривчлуулна шүү” хэмээн дуугаа өндөрсгөж цагдаа дуудсан байна. Улмаар цагдаа нарыг харцаараа шахам хөдөлгөж, хуулийн дагуу ажлаа хийж байгаа хүмүүсийг зандарсан байна. Түүнийг ийнхүү хуурай агсам тавьж байхад нь тус барилгын компанийнхан бичиг баримт зөвшөөрлөө үзүүлэхийг хичээж, учирласан байна. Улмаар аргаа барахдаа хуулийн зөвлөхөө дуудан ирүүлж Засаг даргад эрх зүйн хичээл зааж омгыг нь дарсан ажээ.

Нийслэлийн засаг даргаас том толгой гаргасан Д.Оросоо өчигдөр Мэргэжлийн хяналтын байцаагчийг илгээн шалгалт хийх тул барилгын ажлаа зогсоо хэмээн үүрэгдүүлсэн ажээ. Үүний дагуу “Эйч Энд Эйч констракшн”-ийнхан тоног төхөөрөмжөө унтраан, эл хуль зүйлсээ цэгцэлж ажилчиддаа хоол, унааны мөнгийг нь тарааж байсан аж. Энэ үеэр нь Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга, хошууч н.Доржпалам өөрийн биеэр ирж тус барилгын инженер Б.Бямба-Эрдэнийг ажлынх нь байрнаас түр саатуулах тогтоолгүйгээр саатуулжээ. Уул шугамдаа цагдаа нар тус компанийн захирал Я.Ганчулууныг сураглаж ирсэн бөгөөд эзгүй байгааг нь мэдээд ийнхүү барилгын инженерийг саатуулсан байна. Улмаар энэхүү хууль бус үйлдлээ цайруулахаар БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэст иргэн Б.Бямба-Эрдэнийг саатуулж байхдаа түр саатуулах тогтоолыг хошууч н.Ганбаатараар гаргуулсан байна. Өөрийнхөө алдааг хууль ёсны болгохдоо хууль сахиулагч хүнээс энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.