Монголчууд энэ өдрийг хэзээ ч мартахгүй

2014/08/14
Share |
Хүмүүс:
Монголчууд энэ өдрийг хэзээ ч мартахгүй

Монгол хүн олимпийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлж, нүдэндээ баярын нулимстай зогсож байсан түүх нүдний өмнө зурагдана. Өнөөдөр Н.Түвшинбаяр Бээжингийн олимпийн тэнгэрт Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, алтан медаль энгэртээ зүүсэн өдөр. Энэ цаг мөчид Монгол зон олон баярлаж, огшиж, омогшиж явсан цаг саяхан мэт санагдах авч өдгөө 6 жилийг ардаа орхиж олон арвин түүх дагуулсаар л. Монгол хүмүүн бид энэ өдрийг мартах учиргүй ээ.Анхдагч алдартны өлгий нутгийн хүү чамгүй сайн тамирчин болохоо хүн төрөлхтөний спортын баяр зуны 29-р олимпийн наадмаас анхны алтан медалиар бататгаж байсан бол дөрвөн жилийн дараа зуны 30-р олимпоос мөнгөн медаль зүүж олимпийн хос медальтай анхны тамирчин болсон. Тэр Булган нутгийн анхдагчдын буухиаг үргэлжлүүлсээр...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.