ЦЕГ-ын дарга С.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2014/08/14
Share |
Хүмүүс:
ЦЕГ-ын дарга С.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. С.Билэгт нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй таарамж муутай байсан. Энэ нь түүнийг ажлаас нь чөлөөлөхөд нөлөөлсөн байж магадгүй гэж олон нийт үзэж байна. Нөгөөтэйгүүр Х.Тэмүүжин, С.Билэгт нарын хэрүүлд цэг тавихын тулд гаргаж буй Ерөнхийлөгчийн үйлдэл ч гэж ярих хүмүүс байгаа юм. Өмнө нь Ерөнхийлөгч энэ талаар ярихдаа "Хэрвээ Х.Тэмүүжинг ажлаас нь чөлөөлөх гэж байгаа бол эхлээд Б.Билэгтийг өөрчлөх болно" гэж байсан билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.