Сибирийн ойд гурван настай охин төөрч, 11 хоножээ

2014/08/15
Share |
Хүмүүс:
Сибирийн ойд гурван настай охин төөрч, 11 хоножээ

Нохойтойгоо явсан гурван настай бяцхан охин Сибирийн алслагдсан бүс нутагт төөрч, баавгай, чоно элбэг ойд зэрлэг жимс идэн, ойролцоох голын усаар ундаалж, 11 хоног амьдарсан байна. Карина Чикитова охин өнгөрсөн сарын 29-нд Бүгд Найрамдах Саха улсын алслагдсан тосгонд байх гэрээсээ гараад эргэж ирээгүй талаар “The Siberian Times” болон Украины “MailOnline”-д мэдээлжээ. Бяцхан охины нохойг ойгоос ганцаараа ирснээр бүх хүний итгэл алдраад байсан аж. Гэвч  охинд аз тохиожээ.

Өвөлдөө Саха Сибирийн хамгийн хүйтэн бүс нутаг юм. Карина охин дулаацахын тулд нохойгоо элгэндээ тэвэрч, өвсөөр “хучлага” хийсэн байна. Энэ нь эрлийн ажиллагаанд багагүй хүндрэл учруулсан аж. Нохой нь тосгондоо эргэн ирж, хүмүүст охины байгаа газрыг "зааж" өгснөөр охин аюулаас аврагджээ.  

Саха Улсын аврах албаны төлөөлөгч Афанасей Николаев “Якут шөнөдөө хүйтэн, зарим газар аль хэдийнэ хасах температур руу орсон байсан” хэмээн “Сибир таймс”-т мэдээлжээ. Алга болох үедээ охин дээгүүрээ майктай, хөлдөө оймс л өмссөн байжээ. Гэрээсээ гарч явснаас нь хойш 10 гаруй хоног өнгөрмөгц эцэг, эх нь охиноо олно гэсэн итгэл найдвараа алдаад байсан аж. Охиныг өндөр өвсөн дундаас олжээ. Мэргэжилтнүүд охин ийм удаан хугацааны турш амьдарч чадсан нь “гайхалтай хэрэг” хэмээн хэлсэн байна.

Нохойнх нь тусламжтай охины байгаа газрыг тогтоож чаджээ. Эрлийн багийнхан охиныг өвсөн дунд сууж байхад нь олж, хооллож ундлан, Якутын эмнэлэгт хүргэсэн байна. Азаар түүний биед гэмтэл бэртэл байгаагүй бөгөөд хөл нүцгэн явсан тул шалбарсан, шумууланд хазуулсан байжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭohinohinohin

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.