ХЗХ-ны хохирогчдын тvр хорооны зохицуулагч Х.Оюунцэцэг цагдаагийн ажилтнуудыг илтээр гvтгэжээ

2008/05/28
Share |
Хүмүүс:
ХЗХ-ны хохирогчдын тvр хорооны зохицуулагч Х.Оюунцэцэг цагдаагийн ажилтнуудыг илтээр гvтгэжээ

Нэг. Цагдаагийн хурандаа ХЗХ-ны хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдийг суллуулсан уу?

ХЗХ-ны хохирогчдын тvр хорооны зохицуулагч Х.Оюунцэцэг нь таван сарын 22-ны єдєр хийсэн мэдэгдэлдээ Мєрдєн байцаах газрын дарга асан Цагдаагийн академийн захирал хурандаа Н.Энхамгаланг Хадгаламж зээлийн хоршооны хэрэгт холбогдоод байсан "Тамсаг єргєє" компанийн захирал Баатарын Сvмбэрийг сулалсан тухай мэдээлэл хийсэн. Хадагтай Х.Оюунцэцэгийн хийсэн мэдээлэл ор vндэсгvй болохыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Хадгаламж зээлийн хоршоогоор vйлчлvvлж хохирогч болсон нийт 9242 иргэн байдаг байна. Эдийн засгийн мєрдєн байцаах хэлтсээс мэдээлж байгаагаар 1232 зээлдэгчтэй 71.1 тэрбум тєгрєгийн 38 хэрэгт эзэн холбогдогч нарыг эрvv vvсгэн шалгаж байгаа аж. "Бvтээн байгуулалт хєгжлийн сан" хадгаламж зээлийн хоршоотой холбоотой хэргийн яллагдагч Б.Сvмбэрийг 2006 оны тавдугаар сарын 24-ний єдєр 142 тоот тогтоолоор Цагдаагийн ахлах мєрдєн байцаагч хошууч Б.Борхvv сэжигтнээр татан цагдан хорьсон байна. 2006 оны зургадугаар сарын 7-ны єдєр цаашид vргэлжлvvлэн хорих шаардлагатай гэж vзэж цагдан хорих тогтоол vйлдэн Сvхбаатар дvvргийн хяналтын прокурор Г.Мєнхбаярт ханджээ. Прокурор Г.Мєнхбаяр уг тогтоолыг зєвшєєрч гарын vсэг зурсан байна. Дээрх тогтоолтой Сvхбаатар дvvргийн шvvхийн шvvгч Б.Нямсvрэн танилцаад 2006 оны зургаадугаар сарын 7-ны єдрийн 22 тоот шvvгчийн захирамж гаргаж Б.Сvмбэрийг цагдан хорихоос татгалзсан байна. Харин єєр тєрлийн арга хэмжээ ав гэсэн захирамж гаргажээ. Vvний дагуу мєрдєн байцаагч таван сая тєгрєгийн барьцаатайгаар Б.Сvмбэрийг батлан даалтад гаргаж гадуур шалгахаар болжээ. Б.Сvмбэр нарт холбогдох хэргийн яллах дvгнэлт vйлдvvлэхээр 2006 оны 10 дугаар сарын 24-ний єдєр холбогдох эд мєрийн баримтын хамтаар хэргийг Нийслэлийн прокурорт шилжvvлжээ. Мєн сарын 25-ны єдєр хэргийн материалыг хvлээн авсан баримтад Нийслэлийн хяналтын прокурор Б.Энхтуул гарын vсэг зурсан байдаг байна. Прокурор хэргийг хянан vзээд арваннэгдvгээр сарын 17-ны єдєр хэргийг хэрэгсэхгvй болгосон байна. Уг хэргийг ийнхvv нийслэлийн прокурор Б.Энхтуул хэрэгсэхгvй болгосныг хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын тvр хорооны зохицуулагч Х.Оюунцэцэг нь хурандаа Н.Энх-Амгаланг уг хэргийг хэрэгсэхгvй болгосон болгож ташаа мэдээлэл єгсєн байна.

Хоёр. Битvvмжлэгдсэн хєрєнгийг цагдаагийн ажилтнууд завшсан уу?
Эрvvгийн байцаан шийтгэх хуулинд "Битvvмжилсэн хєрєнгийг харж хамгаалах vvрэг хvлээсэн иргэн, хуулийн этгээд компани, аж ахуй нэгжийн ажилтан, албан хаагч нарт хууль сануулсны vндсэн дээр хариуцуулна. Энэ хугацаанд битvvмжилж хураагдсан эд хєрєнгийн бvрэн бvтэн байдалд цагдаагийн ажилтан удаа дараа шалгалт хийж байна" гэж заасан байдаг. Хадагтай Х.Оюунцэцэг Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн уг заалтыг мэддэггvйдээ ч тэр vv, аль эсвэл мэдсээр байж будилсан уу юутай ч уг хєрєнгийг цагдаагийн ажилтнууд хуваан завшсан хэмээн мэдэгджээ. ХЗХ-ны хэргvvдийг эцэслэн шийдвэрлэхэд ихээхэн цаг хугацааны асуудал шаардлагатай байсан тул дээрх эд хєрєнгийг шvvхийн шийдвэр биелvvлэх ерєнхий газарт шилжvvлэх санал тавьсан боловч шvvхийн шийдвэр эцэслэн гараагvй, гvйцэтгэх хуудас бичигдээгvй тохилдолд эд хєрєнгийг хvлээж авах боломжгvй талаар мэдэгдэж шvvхэд дээрх хэргvvдийн гvйцэтгэх хуудсуудыг яаралтай бичиж єгєх талаар хvсэлт гаргаж байжээ. Єнгєрсєн оны зугадугаар сарын 13-ны єдрєєс хойш 19 хоршооны 26970 ширхэг нэр тєрлийн 14 тэрбум 408 сая 971 мянган тєгрєгийн эд хєрєнгийг хvлээлгэж єгчээ. Шvvх хоршооны хэргийг шийдвэрлэх явцдаа эд хєрєнгийн маргаан, эзэмшигчийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгvйн улмаас битvvмжлэгдсэн эд хєрєнгийг єєр эзэмшигчид буцаан єгєх, хvчингvй болгосон зэрэг нь гvйцэтгэх хуудсанд заагдсан хvлээлцэх эд хєрєнгийн тоо нэр тєрєлд єєрчлєлт орсон байна.

Эд хариуцагч нарын хариуцлагагvй байдал эд хєрєнгийн харуул хамгаалалт орхигдсон зэрэг шалтгаанаас болж Баянзvрх дvvргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баян-Єндєр сан" хадгаламж зээлийн хоршооны байранд дєрвєн бvлэг этгээд єєр єєрийн vйлдлийн аргаар тус тусдаа цаг хугацаанд 20 удаагийн vйлдлээр нэвтрэн орж 35 орчим сая тєгрєгийн эд хєрєнгийг хулгай хийсэн асуудлыг илэрvvлэн 17 сая 940 мянган тєгрєгийн хохирлыг нєхєн тєлvvлж, Баянгол дvvргийн нутаг дэвсгэрт байрлах "Баян-Єндєр сан" хадгаламж зээлийн хоршооны "Пилснер" тєвєєс 30 нэр тєрлийн 68 сая 800 мянган тєгрєгийн эд хєрєнгє алдагдаж vрэгдсэн асуудалд эрvvгийн хэрэг vvсгэн мєрдєн байцаалтын ажиллагаа явуулж байна. "Глоб кредит" ХЗХ-ны хэрэг дээр бvтvvмжилж хураагдсан барилгын материал, эд хєрєнгєєс манаачаар харж хандаж байсан Д.Энхбуян гэгч 20 орчим сая тєгрєгийн барилгын материал хулгай хийсэн гэмт хэрэгтэй 10 жил нэг сарын хорих ялаар шийтгэгдсэн. "Бvтээн байгуулалт хєгжлийн сан" "Баян-Єндєр сан" зэрэг хадгаламж зээлийн хоршооны хэрэг дээр адуу, vхэр, гахай зэрэг мал амьтан битvvмжилсэн нь уг мал амьтныг хариуцах эзэн євс тэжээлийн хомсдол, арчилгаа малалгааны хvндрэл зэргээс шалтгаалж vхэж vрэгдэх, тоо толгой нь цєєрсєн нь битvvмжилсэн эд хєрєнгийн vнийн дvн, нэр тєрєлд єєрчлєлт ороход нєлєєлжээ. Vvнийг цагдаагийн байгууллагынхан завшиж байна гэж мэдэгдсэн нь ор vндэсгvй болж байна.

Гурав. Хошууч н.Алтансvх ХЗХ-ны Алдагдсан хєрєнгєєр орон сууц бариулж байгаа...
ХЗХ-ны хохирогчдын тvр хорооны зохицуулагч Х.Оюунцэцэг нь Мєрдєн байцаах газрын ахлах мєрдєн бай-цаагч цагдаагийн хошууч Алтансvхийг хадгаламж зээлийн хоршооны алдагдсан хєрєнгєєр орон сууцны байшин бариулж байгаа талаар мэдээлсэн. Уг мэдээллийн мєрєєр прокурорын дэргэдэх мєрдєн байцаах газраас шалгалт хийжээ. Шалгалтаар Х.Оюунцэцэгийн мэдээлсэн Сvхбаатар дvvргийн наймдугаар хороо 11 дvгээр хороололд баригдаж байгаа таван давхар 14 айлын орон сууцанд шалгалт хийж холбогдох бичиг баримтыг шалгажээ. Уг барилгыг барьж байгаа хєрєнгє нь Д.Болдбаатар гэгчийн хєрєнгє болохыг тогтоосон байна. Д.Болдбаатар гэгч нь хошууч Алтансvхтэй холбоогvй болохыг мєрдєн байцаах ажиллагаа нотолсон байна. Ийнхvv цагдаагийн ажилтнуудыг хууль зєрчсєн хэмээн ярьсан Х.Оюунцэцэгийн мэдээллийг цагдаагийнхан няцаалаа. Тvvгээр ч барахгvй Х.Оюунцэцэгийн худал мэдээлэл хийсэн vйлдэлд хариуцлага тооцох бололтой.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Спайс в МакаровРµ Спайс в Лесне купить Витамин Мелеуз ЗакладкР¸ лирика в НовокуйР±Ñ‹ÑˆÐµÐ²ÑÐºÐµ Сайты для наркомаР½Ð¾Ð² закладкР¸ в АркадакРµ Купить закладкР¸ героин в ДегтярсРºÐµ купить Гаштет Унеча Мак Ð²Ð¾ÑÑ‚Ð¾Ñ‡Ð½Ñ ‹Ð¹ Ð¼Ð½Ð¾Ð³Ð¾Ð»ÐµÑ ‚ний — посадка и уход, особеннР¾ÑÑ‚Ð¸ посева, пересадРºÐ¸ Купить Шишки в ЧайковсРºÐ¸Ð¹ Купить закладкР¸ гашиш в Сызрани Psilocybe в ПодпороР¶ÑŒÐµ купить Номер 1 НовочебР¾ÐºÑÐ°Ñ€ÑÐº Купить героин в спбе Купить закладкР¸ гашиш в Киржаче Купить закладкР¸ гашиш в Бодайбо В Бийске иномаркР° влетела в жилой дом Купить Гашиш в Тетюши ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Донецке Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Вязьме Купить закладкР¸ бошки в Емве По закладкР°Ð¼ спайс Чусовой купить кокаин купить Твёрдый ПодпороР¶ÑŒÐµ Купить крисы Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº Спайс в Зубцове Ð¿Ñ€Ð¾Ð¸ÑÑˆÐµÑ Ñ‚вия михайлоР²ÑÐº Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ЧеркессРºÐµ ÑƒÐ·Ð±ÐµÐºÐ¸ÑÑ ‚ан марихуаР½Ð° Капли от которых прет Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ВолосовР¾ купить марихуаР½Ñƒ СтавропР¾Ð»ÑŒ купить Мел Печоры Гашиш в СевастоР¿Ð¾Ð»Ðµ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ЛенинскРµ Южно-Сух
IP:185.250.42.210  2018-06-25 17:56:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.