Их аварга Д.Дагвадоржийн нандин эрдэнэ

2014/08/18
Share |
Хүмүүс:
Их аварга Д.Дагвадоржийн нандин эрдэнэ

Жирийн л нэг тээврийн жолоочоос сайхан амьдралыг босгож, ёстой л хүний дайтай яваа хүн бол Монгол Улсын Манлай заан Донровын Долгорсүрэн юм. Түүний гэр бүлийн хүн нь Х.Пүрэвбадам. Архангай аймгийн Өлзийт сумын харьяат бөхийн удамтай нэгэн. Тиймдээ тэд олон сайхан хүүхэд төрүүлж, өсгөснийхөө үр шимийг хүртэж жаргаж яваа буурлууд юм. Хамгийн том хүү нь Д.Сугаррагчаа залуудаа шаггүй барилдаж явсан нэгэн бол удаахь хүү нь Монгол Улсын аварга Д.Сумъябазар. Аавынхаа аваагүй цолыг авсан эгэлгүй хүчтэн. Тэрний дараах нь Улсын начин Д.Сэржбүдээ. АСА группын захирлын албан тушаалыг хашч, ах дүүсийнхээ бизнесийг ахиулж яваа бизнесмен. Харин бидний хайрт их аварга Д.Дагвадорж. Харин Д.Долгорсүрэн гуайнх ганц охинтой. Түүнийг Д.Ичинноров гэдэг. Эрдмийн мөр хөөсөн бүсгүй Япон, АНУ-д сургууль дүүргэжээ.  Гурван ахдаа тун эрх Ичко бүсгүй аав ээж,ах нартаа аргагүй нандин эрдэнэ нь гэнэ лээ.






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.