Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 23 жил 9 сарын хорих ял оноогдлоо

2014/08/18
Share |
Хүмүүс:
Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 23 жил 9 сарын хорих ял оноогдлоо

Эхнэрийнхээ амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт буруутгагдаад буй Ган-Очирт холбогдох шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд боллоо. Хуралдаанаар Ган-Очирт 23 жил 9 сарын хорих ял оноож, хүүхдийг аавынх нь талд өгөх шийдвэр гаргажээ.

 

Гэмт этгээд Ган-очир эхнэрээ өс хонзонгийн сэдлээр хөнөөсөн гэдгийг хохирогчийн ар гэрийнхэн нь мэдээлж байна. Учир нь гэмт этгээд эхнэрээ байнга зоддог учраас өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тусдаа амьдарч байжээ. Улмаар Ган-Очир Говь-Алтай амьдарч байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард хотод ирсэн гэж хохирогчийн ар гэрийнхэн мэдээлж байна. Ирээд хохирогчийн ахаар ажилд оруулан, ажлынхандаа “Би Говь-Алтайгаас хүний амь хөнөөхөөр ирсэн” гэж ярьсныг хохирогчийн ах Батцоож ажлынхнаасаа сонссон гэв.

 

Ган-Очир эхнэрээ долоон сартай жирэмсэн байхад нь хүртэл зодож, хүүхдээ дутуу төрүүлсэн гэж хохирогчийн ах Батцоож ярьж байна. Хэдийгээр салая гэж хэлдэг ч уучлал гуйсаар буцаж нийлдэг байсан гэв. Тэд гурван настай хүүхэдтэй одоогоор хүүхэд нь Ган-Очирын ар гэрийнхэн дээр байгаа. Хохирогчийн ах эгч нар хүүхдийг нь өөрсдөдөө авахаар хөөцөлдөнө гэж байсан ч шүүхээс хүүхдийг  аавынх нь ар гэрийнхэнд өгөх шийдвэрийг гаргажээ.

 

Хохирогчийн ар гэрийнхэн хүүхдийг өөрсөд дээрээ авахаар давж заалдана гэдгээ хэллээ. Мөн эхнэрээ хөнөөсөн нь тогтоогдон шүүхээс 23 жил 9 сарын хорих ял сонссон Ган-Очирын ар гэрийнхэн ч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ шүүх хурлын дараа мэдэгджээ. Ган-очир нь шүүх хурлын үеэр "Би эхнэрээ санаатайгаар хөнөөгөөгүй. Өөрийнхөө амийг хорлох гээд хайч аваад хүзүү рүүгээ дүрэх гэтэл эхнэр хайчинд оногдоод ийм зүйл болчихлоо” гэж мэдүүлсэн байна. Гэсэн ч шүүх бүрэлдэхүүн Ган-очирыг эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн гэж үзэн ийнхүү яллалаа.

undesten.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
galaxy ÷åðåï çàêëàäêè îäåññà закладкР° соли ростов на дону ЗакладкР¸ россыпь в Кашире Купить закладкР¸ марки в МосальсРºÐµ ЗакладкР¸ шишки в Улан-удэ ЗакладкР¸ шишки ак47 в ГородищРµ ЗакладкР¸ кокаин в КурганиР½ÑÐºÐµ тест на трамадоР» в моче купить спб купить амфетамР¸Ð½ ñîëè ìàãíèòîãîðñê çàêëàäêè Купить Гашиш в СтрежевР¾Ð¹ купить закладкР¸ в ВихоревРºÐµ Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вКуровскР¾Ðµ Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в АлексанР´Ñ€Ð¾Ð²ÑÐº-сÐ
IP:5.189.206.133  2017-12-19 00:23:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.