Хилээр алт гаргахыг завдсан зохион байгуулалттай бүлгийг илрүүлэв

2008/05/28
Share |
Хүмүүс:
 Хилээр алт гаргахыг завдсан зохион байгуулалттай бүлгийг илрүүлэв

Улсын хилээр хууль бусаар алт, үнэт эдлэл давуулдаг бүлэг этгээдийг тагнуулын ажилтнууд саатуулаад байна. Монгол, хятад иргэд нийлсэн энэ бүлэг өнгөрсөн бямба гаригт Замын-Үүд боомтоор 10 гаруй кг алт гаргах гэж байсан аж. Тэднийг саатуулахад зөвхөн алтаар зогсохгүй үнэт чулуу, мөнгөн ус зэрэг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зүйлс авч явжээ. Энэ хэрэгт БНХАУ-ын гурван иргэн, манай гурван иргэн холбогдоод байгаа бөгөөд тагнуулынхан тэдний нэрсийг мөрдөн байцаалтын нууцтай холбоотойгоор хэлэхийг хүссэнгүй.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ бүлэг нарийн зохион байгуулалттай ажиллаж байж болэошгүй бөгөөд хил гаалийн ажилтнууд ч холбогдож болзошгүй байгаа гэнэ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.