Өөрийнхөө оршуулгад оролцож олныг айлгажээ

2014/08/21
Share |
Хүмүүс:
Өөрийнхөө оршуулгад оролцож олныг айлгажээ

Бразилын хөдөөгийн Алагоиньяс мужид машин угаалгын газарт осол болж нэгэн залуу нас барсан байна. Нас барсан гэх Жилберт Араужугийн төрөл төрөгсөд өөрийнхөө хүнтэй дөрвөн сарын турш уулзалдаагүй байснаас моргт очоод шарилыг арай гэж танин авч оршуулах болжээ.
Гэтэл ёслолд оролцсон нэгэн танил нь Жилбертэд энэ тухай утсаар хэлсэн тул оршуулга болж байгаа газарт тэр өөрөө хүрэлцэн очсон байна. Гэтэл оршуулгад оролцож байсан хүмүүс айн сандарч зарим нь бүр ухаан алдан унасан бол нэг хэсэг нь зугтаажээ.
Оршуулгын газарт цагдаагийнхан ирж байж осол болсон газарт Жильберт биш харин түүнтэй хамт машин угаадаг байсан Женивалд Силвой Гама гэгч нас барсан болохыг тогтоосон байна.  Тэр нь ч үнэхээр Жилберттэй тун төстэй, нуруу туруу ижилхэн нэгэн байснаас ийм эндүүрэл болсон хэрэг.  
Харин нас барлаа хэмээн гашуу болж байсан хүү нь эв эрүүл бүрэн бүтэн зогсч байхыг хараад залуугийн ээж бөөн баяр болсон гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.