”Оршил констракшн” -ны барилгаас хүн унав

2014/08/21
Share |
Хүмүүс:
”Оршил констракшн” -ны барилгаас хүн унав

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11-р хороололд баригдаж буй 12 давхар, орон сууцны барилгаас хүн унаж, амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.

Осол өчигдөр 11.00 цагийн үед гарсан бөгөөд барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Сувдан алт” ХХК-ий ажилтан Б амиа алдсан байна.

Хачирхалтай нь тэрээр тус барилга дээр хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байжээ.

Уг барилгыг “Номин зэрэглээ” ХХК-ий захиалгаар “Оршил констракшн” ХХК барьж байгаа аж.

Энэ дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, “Оршил констракшн”-ий үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.