Бүгдээрэй АЗААД туслацгаая

2014/08/21
Share |
Хүмүүс:
Бүгдээрэй АЗААД туслацгаая

Миний бие Агваан овогтой Даваа нь 1965 оны 2-р сарын 1нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл хоёр. БЗД-ийн 15-р хороолол 4-р хороо ОХУ-ын түрээсийн Талх Чихэрийн 11-р байрны 20 тоотод 23 жил 6 сар амьдарч байна.
Охин Ариунбуян овогтой Азжаргал нь 1990 оны 12 сарын 21нд эх намайг баярлуулж хорвоод мэндэлсэн. А.Азжаргал ясли, цэцэрлэгээр хүмүүжиж 1998-2006 онд БЗД-ийн 97-р дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг /96,5/ А, 2006-2008 онд МУИС-ийн харьяа ‘’Байгаль-Эх’’ лицей ахлах сургуулийн Биологийн ангийг /94,1/ A, 2008-2012 онд МУИС-ийн Биологи, Биотехнологийн Сургуулийн Биотехнологийн ангийг голч оноо /91,4/ A, голч дүн 3.5 бакалавраар төгссөн. МУИС-д суралцах 4 жилийн хугацаанд ангийн дарга, оюутны зөвлөлийн гишүүнээр тасралтгүй ажиллаж 1-р курстээ МУИС-ийн урлагийн бага наадамд ангиараа 1р байр, 2008-2009 онд сурлагын шилдэг хамт олноор шалгарч анги хамт олноо зөв зохион байгуулж байв. А.Азжаргал охин маань МУИС, Оюутан Конгрессын дээд шагнал ‘’Шилдэг оюутан’’ алтан медаль, Оюутны зөвлөлийн ‘’Хүндэт гишүүн’’ алтан медалиар тус тус шагнуулж байсан.
2012 онд ШУА, Хими, Хими-Технологийн Хүрээлэнэнгийн Биохими, Биотехнологийн тасагт эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд орсон. 2012 оны 10р сараас өөрийн хүсэл сонирхолын дагуу МУИС-ийн биохимийн магистарт элсэн суралцаж байсан боловч гай газар доороос гэгчээр охин маань гэнэт өвдөж бүдүүн гэдэсний өвөрмөц бус үрэвсэл оноштойгоор эмчлүүлж байгаад ажилдаа ороод хамт олонтойгоо эрч хүчээр дүүрэн бөөн баяр хөөртэй явж байтал бөөрний дутагдал гэсэн аюулт өвчний оноштойгоор эрчимт эмчилгээнд нэг бус удаа орж ээждээ сануулга өгөөд энэ хорвоо бүхэлдээ хөмрөх шиг л болсон. Эгч нь өөрөө хаана юу тавьсанаа ч мэдэхгүй үлгэн салган явахад охин минь эдгэрэшгүй өвчин байдаггүй, мэргэжилээ сольж үздэг юм уу гээд багшлах эрхийн сургалтанд 45 хоног явахдаа шатаар дээшээ сайн өгсөж чадахгүй, автобус өндөр шаттай болохоор орж чадахгүй тролейбус хүлээж байгаад л явдаг байсан бөгөөд коллеж, их дээд сургуульд багшлах эрхийн сертификатаа гардан авсан.
Охин маань 2013 оны 10 сард группэд орсон, эхийн асаргаанд байдаг. Охин Азжаргалын бөөрний үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг гемодиализын аппартанд 7 хоногт 3 орох ёстой боловч санхүүгийн байдлаас болж Монгол-Германы хамтарсан бөөрний төвд 7-10 хоногт нэг л удаа орохдоо 172000 төгрөгний төлбөр төлж ордог. Бид хоёр улсын эмнэлэгийн гемодиализын аппаратанд орох гэж очирын дагуу удаан хүлээж байна.

Гемодиализын аппаратанд орох хугацаа хэт холдсоноос охины маань толгой өвдөх, нүд бүрэлзэх, байнга ядарч сульдах, хоолны дуршилгүй болж, хөл, гар, нүүр хавагнадаг. Одоо охины маань баруун талын цээжинд 18 см урттай тунель катетр тавиулсаны хугацаа дуусах дөхөөд гарандаа фистуль /хиймэл судас/ тавиулсан.
Бид хоёрын хувьд донорын асуудал маш хүнд, бөөрний эм, тариа маш үнэтэйгээс гадна олдоц ховор байдаг юм байна. Сүүлийн үед аппаратанд ороход тариаг нь авч чадахгүй эмчдээ зэмлүүлээд л явж байна. Эх миний ганц мөрөөдөл охин Азжаргалын бие махбодь өдрөөс өдөрт эдгэрэлт явагдаж эрүүл болж ийм аюулт өвчин зөвхөн бурханы сануулга байж дээ гээд ор тас мартах.
Миний охин Азжаргал маш тэсвэр хатуужилтай, санаачилгатай, үнэнч, шударга, тусч, хөдөлмөрч, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй түүндээ хүрэхийн төлөө туйлбартай, зөв тэмцэгч. Иймд бид хоёр БНХАУ-д доноргүй хагалгаанд явахад 100000$ /зуун мянган америк доллар/ шаардлагатай. Энэ их мөнгийг олох зөв арга замыг зааж, газар дээр сарвайх ганц охин үр Азжаргалд минь амьдрал хайрлаж гүн туслалцаа үзүүлж өгнө үү! Охин минь эдгэрээд элэг нэгт монголчууд, ээжийнхээ итгэл сэтгэлийг хөсөрдүүлэхгүй ээ!

Хүсэлт гаргасан:
БЗД-ийн 15-р хороолол, 4-р хороо, ТЧ 11-р байрны 20 тоотод оршин суугч,
иргэн Агваан овогтой Даваа
2014.08.18
Утас: 95147718, охин 95147712

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
edison7097 ñïàéñ çàêëàäêè ïåíçà закладкР¸ спайс сайт ЗакладкР¸ кокаин в КогалымРµ стаф в АзнакаеР²Ð¾ Купить закладкР¸ шишки ак47 в НефтекуР¼ÑÐºÐµ ЗакладкР¸ героин в ВесьегоР½ÑÐºÐµ Купить закладкР¸ спайс россыпь в Дюртюли ЗакладкР¸ стаф в ÐÐ¾Ð²Ð¾Ñ…Ð¾Ð¿Ñ ‘рске ЗакладкР¸ шишки ак47 в КурильсРºÐµ êóïèòü â ÿðîñëàâëå ýêñòàçè Купить Кокаин в НабережР½Ñ‹Ðµ Челны Соль в СтародуР±Ðµ Марки в Ð‘ÐµÐ»Ð¾Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐ¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸ вается Купить Шишки ак47 в Старый Оскол Купить Шишки ак47 в Бузулук Спайс в Ханты-Ма
IP:146.185.204.161  2017-12-22 14:05:18
logertop êàê â òîð áðàóçåðå ñîõðàíèòü çàêëàäêè â Купить Пекс Ð—Ð°ÐºÐ°Ð¼ÐµÐ½Ñ Ðº 1 к 30 Купить спайс в воронежРµ Купить закладкР¸ метадон в Ð’Ð¾Ð»Ð³Ð¾Ñ€ÐµÑ ‡ÐµÐ½ÑÐºÐµ АнгидриР´ уксусноР¹ кислоты что это такое Лирика в ХаровскРµ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Верхней Пышме Курение опиума çàêëàäêà ñîëü Купить наркотиРºÐ¸ в томске РазблокР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ pirat ca ЗакладкР¸ бошки в Туймазы Купить морфин Нолинск Купить Шишки ак47 в Зверево Купить Шишки в ДмитриеР² Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Анапе ЗакладкР¸ спайс в БокситоР³Ð¾Ñ€ÑÐºÐµ çàêëàäêè ñîëè âîðîíåæ Купить Гашиш в АндреапР¾Ð»ÑŒ ЗапрещеР½Ð½Ñ‹Ðµ в россии сайты Легалка соли Как Ð²Ñ‹Ñ€Ð°ÑÑ‚Ð¸Ñ ‚ÑŒ псилоциР±Ð¸Ð½Ð¾Ð²Ñ‹Ðµ грибы Героин в БорисогР»ÐµÐ±ÑÐºÐµ Купить закладкР¸ метадон в Ртищеве Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Учалы Почты без подтверР¶Ð´ÐµÐ½Ð¸Ñ телефонР° ñïàéñ êàçàíü çàêëàäêè Купить Марки в ÐÐ¾Ð²Ð¾ÑÐ¸Ð»Ñ Œ НаркотиРºÐ¸ в Ханты-ма
IP:5.62.154.15  2018-01-17 23:51:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.