Хятадын тэргүүн хатагтайн талаархи мэдээллийг иргэд илүүтэй уншдаг

2014/08/21
Share |
Хүмүүс:
Хятадын тэргүүн хатагтайн талаархи мэдээллийг иргэд илүүтэй уншдаг

Сүүлийн үед Хятадын тэргүүн хатагтайн талаархи мэдээллийг иргэд илүүтэй уншдаг  болсон гэнэ

Нөхрөө даган улс орнуудаар албан ёсны айлчлал хийж байгаа түүний эгэл боловч эрхэмсэг төрхийг харсан хэн ч “Ямар аятайхан хүн бэ. Үзэсгэлэнтэй юм аа” хэмээн дуу алдахаар.  Пэн Лиюань тэргүүн хатагтай болохоосоо өмнө ч олны танил байжээ. Учир нь Лиюань Хятадын ардын дууны нэрт дуучин. Түүнээс гадна уламжлалт урлагийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан анхны дуучны нэг.

Тэрээр 1962 онд Хятадын Шаньдун мужид төржээ. Түүний аав нь Шаньдун мужийн Соёлын ордны эрхлэгч.  Харин  ээж  нь Хятадын уламжлалт “Юйцюй” дуурийн жижиг хамтлагт дуулдаг байжээ. Эцэг эхийнхээ нөлөөгөөр Пэн Лиюань хөгжмийн дунд боловсролтой болж, улмаар 18 насандаа Шаньдун мужийн Жинань хотын цэргийн дуучингаар ажиллаж урлагийн гараагаа эхэлжээ.

1984 оноос  ХАЧА-ын дуу урлагийн чуулгад орж ажиллав.1985 оноос БНХАУ-ын Хөгжмийн нийгэмлэгийн орлогч даргын алба хашиж, 1986 онд Ши Жип Пинтэй танилцан 1987 оны есдүгээр сарын 1-нд гэрлэсэн байна.

 Хосууд 1992 онд охинтой болж, Ши Мин Зи  хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр хошууч генерал цолтой,  НҮБ-ын сайн санааны элч юм.

Пэн Лиюан зөвхөн хятад дизайнеруудын урласан хувцасыг л өмсдөг гэнэ.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.