УИХ-ын гишүүн М.Батчимэг, А.Урангоог дуэлд дуудлаа

2014/08/26
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн М.Батчимэг, А.Урангоог дуэлд дуудлаа

Дэлхий нийтийг байлдан дагуулаад байгаа Ice bucket challenge аяныг монголын олны танил эрхмүүд үргэлжлүүлсээр байна. Хамгийн сүүлд “Андра модель” агентлагийн захирал Х.Бадамгэрэл дуэлд дуудагдсан. Тэрээр Эх нялхасыг төвийн дэргэдэх Цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан шинээр баригдаж буй эмнэлэгт 1,200,000 мянган төгрөгийг хандивлан топ модель Болормаа, хөтлөгч Анужин, УИХ-ын гишүүн М.Батчимэг нарыг дуудсан юм.Тэгвэл УИХ-ын М.Батчимэг сайн үйлсийн аяныг дэмжин нэг сарын цалин 1 сая 250 мянган төгрөгийг хандивлахаар болсон. Харин гишүүн маань дараагийн гурван хүнээ хүмүүнлэгийн үйлсэд уриалсан байна. Тэрээр сайд Батбаяр, UA Consulting LLC захирал А.Урангоо, дуучин Б.Амархүү нарыг дууджээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.