С.Ням-Очир эхний өрсөлдөгчөө яллаа

2014/08/27
Share |
Хүмүүс:
С.Ням-Очир эхний өрсөлдөгчөө яллаа

Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай улсаас 73 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, 57 кг-д ОУХМ Д.Сумьяа нар барилдана. 

Хэсгийн барилдаан энэ цагт эхлээд байна. 73 кг-ын жинд С.Ням-Очир эхний тойрогт хийлж, удаах тойрогт Канадын Бриандыг юко үнэлгээр ялж, шөвгийн 32-т шалгараад байна. Тэрээр дараагийн тойрогт Японы Шохэй Онотой оноолт таарлаа. Энэ жил 22 настай Шохэй Оно  өнгөрсөн жилийн дэлхийн аваргад энэ жиндээ түрүүлж байжээ. Тэрээр 2014 оны бүх Японы аварга цолыг хүртээд байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.