Ц.Мянганбаярын отгон эхнэр сайн үйлсийн аян эхлүүлэв

2014/08/28
Share |
Хүмүүс:
 Ц.Мянганбаярын отгон эхнэр сайн үйлсийн аян эхлүүлэв

Алтны магнат Ц.Мянганбаярын отгон эхнэр, топ модель О.Пүрэвдулам буяны сан байгуулжээ. Тэрээр сангийнхаа эхний ажил болгож гурван настай О.Тэмүүлэн хүүд тусламжийн гараа сунгасан байна. Тэрбээр загвар үзүүлж, сурталчилгаанд тоглож олсон мөнгөө хүмүүнлэгийн үйлст зарцуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.  Энэ талаар О.Пүрэвдулам "Буяны сангийнхаа эхний ажил болгож энэ хөөрхөн хүүд тус дэм хайрлахыг хичээлээ. Та бүхэн ч бас сайхан сэтгэлийн үүднээс энэ хүүд туслахыг уриалж байна. Хэрэв та түүнд туслахыг хүсвэл 91646035, 96686035 утсуудаар холбоо бариарай” хэмээн нүүр номдоо бичжээ.

 

Түүнийг ийнхүү хүмүүнлэгийн үйлст биеэ зориулах болсныг хань ижил ихэд дэмжиж байгаа сурагтай. Тэрбээр Ц.Мянганбаярын долоо дахь охиныг төрүүлж, Тэнгэрмаа гэдэг нэр өгсөн билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.