Эрүүл мэндийн сайд Э.Удвал ичиг ичиг

2014/09/02
Share |
Хүмүүс:
Эрүүл мэндийн сайд Э.Удвал ичиг ичиг

Дэлхий даяар мөстэй усны аян хүчтэй тархаж эгэл жирийн хүмүүсээс эхлээд олны танил, алдартангууд нэгдэж, сайн үйлс бүтээсээр байна. Харахад хэлбэр төдий өчүүхэн зүйл ч гэлээ, өвчинөө ялан дийлэхийн тулд сэтгэлийн дэмээр дутагдаж байгаа олон мянгаг хүмүүст асар их тус хүргэж байна. Манай монголд ч гэсэн энэ аян газар авч, урлагийнхан тэр чигээрээ нэгджээ. Тэд чадах чинээгээрээ хандиваа өргөж, үүнийхээ хажуугаар хандив өргөж чадах нэгнийг, тийм хэмжээний эрх мэдэлтэй, чадалтай хүмүүсийг дуудсаар байна. Харамсалтай нь манай улс төрийн энэ аянд хамгийн түрүүнд уриалж оролцох байтал хойш суусаар байгаа нь гайхал төрүүлсээр. Энэхүү хандивын аянд “Universe best songs” наадмын шилдэг оролцогч дуучин Хишигжаргал нэгдсэн.Тэрээр өөрийн зүгээс хүүхдүүдэд хандиваа өргөсөн бөгөөд хүүхдийн төлөө бодитой зүйл хийж чадах хүмүүсийг аянд нэгдэхийг уриалсан юм.. Өөрөөр хэлбэл дуучин маань Монгол улсын тэргүүн хатагтай Х.Болормаа болон Эрүүл мэндийн сайд Э.Удвал, жүжигчин И.Одончимэг нарыг сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалсан. Эдгээр хүмүүсээс бүхэл бүтэн нэг улсын эрүүл мэндийг хариуцсан сайдын хувьд Э.Удвал таныг хамгийн түрүүнд аянд нэгдэж, сайн үйлс дэлгэрүүлнэ гэдэг итгэлтэй байсан. Гэвч сайд маань тоосон шинжгүй явна. Ядаж нярайн эндэгдэл, өвчлөлийг бууруулахад илүүтэй анхаарч ажилна гээд та хэлчихэж чадсангүй юу? Өөрийгөө өмөөрч мэдэгдэл гаргах дуртай сайд маань, үнэндээ ичиг ичиг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.