Обамад: ISIS бүлэглэл хоёр дахь америк сэтгүүлчийг цаазаар авч буй бичлэгээ цацлаа

2014/09/04
Share |
Хүмүүс:
Обамад: ISIS бүлэглэл хоёр дахь америк сэтгүүлчийг цаазаар авч буй бичлэгээ цацлаа

“Исламын улс” (Islamic State- ISIS) бүлэглэл Америкийн олзлогдсон сэтгүүлч Стевен Сотлоффыг цаазаар авч буй заналхийлэл бүхий бичлэгийг дэлхий нийтэд харууллаа. Тэд дараагийн удаа Британийн иргэнийг цаазаар авна хэмээн мэдэгдээд байна. “Америкт илгээх хоёр дахь мессеж” нэртэй энэхүү бичлэгт амиа алдаж буй Стевен Сотлоффыг анхны бичлэгээ цацахдаа хөнөөнө хэмээн заналхийлж байсан билээ.

ISIS Америкийн цагаар мягмар гарагт дэлгэсэн бичлэгт гарах багтай этгээдийг Британийн жихад хэмээн үзэж байна. Учир нь тэрээр танигдахуйц Лондон аялгатай ярьсан гэлээ. Мөн түүнийг хоёр долоо хоногийн өмнө америкийн сэтгүүлч Жеймс Фолейг цаазаар авсан хүн мөн гэж үзэж байгаа юм.

ISIS-ийн яргалалыг үйлдэгч хутгаа камерлуу чиглүүлээд “Би буцаж ирлээ, Обама” хэмээн хэлсэн байна.

АНУ-ын тагнуулын байгууллагын мэргэжилтнүүд хоёр минут 50 секунд үргэлжлэх бичлэгийг жинхэнэ эсэхийг батлах үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Харин Сотлоффын гэр бүл түүнийг хөнөөсөн гэж үзэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна.
US_journalist_Steven_SotloffБичлэгт Сотлофф өдвөг дээрээ сөхөрч, гарыг нь нурууны ард уясан бөгөөд заналхийлэгч этгээд хөрөө иртэй хутга барьсан байсан нь агуулга болон хэлбэрийн хувьд хоёр долоо хоногийн өмнө цаазлагдсан америк сэтгүүлч Жеймс Фолейгийнхтэй бараг адилхан байв. “Би эргээд ирлээ Обама. Би чиний Исламын Улсад баримталж буй ихэрхүү гадаад бодлогын улмаас эргэн ирлээ” хэмээн анхны бичлэгт хэлсэн үгээ ч давтжээ. Сотлоффт шар өнгийн хувцас өмсүүлсэн байсан бөгөөд өөрийнх нь үхэлд Ерөнхийлөгч Барак Обамаг буруутай хэмээх мэдэгдлийг хийлгүүлжээ. Эцэст нь алуурчин “Обама, чиний хийсэн үйлийн үр дүнд өөр нэгэн америк иргэн хөнөөгдлөө” гэж хэлээд Сотлоффын хоолойг хэрчиж буй мэт дүрс бичигджээ.

Хар масктай этгээд Обамаг Иракт бөмбөгдөх ажиллагаагаа зогсоох ёстойг хэлээд хэрвээ үргэлжлэх юм бол бидний хутга танай хүмүүсийн хүзүүнд байна гэж анхааруулжээ.

US_journalist_Steven_SotloffБичлэгт Британийн олзлогдсон иргэн Дэвид Хайнесийг ч мөн ална хэмээн заналхийлсэн байна. “Washington post” сонины мэдээлснээр Дэвид Хайнес нь тусламжийн байгууллагын ажилтан бөгөөд 2013 оны гуравдугаар сард хулгайлагдсан аж.
Тус бүлэглэл нь олон арван сэтгүүлчийг олзолсон гэж яригдаж байгаа ч тоог нь тодорхой мэдэж чадахгүй байгаа бөгөөд олзлогсдын ихэнхи нь Сирийн сэтгүүлчид юм байна.

31 настай Стевен Сотлофф нь өнгөрсөн онд Сирийн цуст дайныг сурвалжилж ажиллах үеэр хулгайлагдсан юм. Тэрээр “Time” сэтгүүл болон “Foreign policy” сэтгүүлүүдэд чөлөөт сэтгүүлчээр ажиллаж байжээ. Өнгөрсөн долоо хоногт түүний ээж Ширлей ISIS-ийнханд хандан бичлэг хийж, хүүд нь өршөөнгүй хандаж буцаан явуулахыг гуйсан юм.

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон энэ явдлыг жигшүүртэй хэрэг хэмээн үзжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бичлэгийн жинхэнэ эсэхийг шалгах ажилд яаравчлан орсноо мэдэгдээд Сотлоффын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Бичлэгийг бүрэн эхээр нь үзнэ үү.

Д.Идэр
www.24tsag.mn
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.