Анагаах ухааны салбарт 30 гаруй жил ажилласан магистр эмчтэй анхны цэцэрлэг үүдээ нээлээ

2014/09/09
Share |
Хүмүүс:
 Анагаах ухааны салбарт 30 гаруй жил ажилласан магистр эмчтэй анхны цэцэрлэг үүдээ нээлээ

Арай хийж хүүхдээ цэцэрлэгт өгсөн ч ханиад томуу хүрээд, бие нь өвдөх үед хэрэггүй л цэцэрлэгт явууллаа хэмээн халаглах сэтгэгдэл төрөх үе бий. Хэдий бяцхан үр нь өвдөөд байгаа ч яалт ч үгүй эмийг нь өгсөн болоод л нүдээ аниад явуулах нь өнөө үед байдаг л үзэгдэл болж. Гэвч эцэг эхчүүд хүүхэддээ ийнхүү хайхрамжгүй хандсанаас болж, өвчин нь улам хүндэрч, амь насанд нь аюул учрах нь цөөнгүй. Тэгвэл энэ бүх асуудлыг цогцоор шийдсэн олон улсын стандартыг хангасан Crystal 21 цэцэрлэг цэцэрлэг тун удахгүй нээгдэх гэж байна. Бусад хувийн цэцэрлэгээс Анагаах ухааны салбарт 30 гаруй жил ажилласан өөрийн гэсэн эмчтэйгээрээ онцлогтой тус цэцэрлэг таны хүүхдийг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхээс гадна хэрвээ таны хүүхэд өвдвөл эмийг нь цагт уулгаж, асарч сувилах гэнэ. Түүгээр ч зогсохгүй “100 хувь өвчлөлтгүй цэцэрлэг” зорилтыг тавин Хүүхдийн өвчний цогц менежмент(ХӨЦМ )-ийн стандартыг баримталж ажиллах гэнэ. Мөн хоол хүнсэнд нь анхаарал хандуулах бөгөөд хүүхдийн нас насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх аж. Ингээд тус цэцэрлэгийн эмч Г.Дарьжавын хүүхдүүдтэй ажиллах горимыг танилцуулъя. Мэргэжлийн хүүхдийн эмч, АУ-ны магистр тэрээр мэргэжлээрээ 35 жил ажилласан туршлагатай бөгөөд “100 хувь өвчлөлтгүй цэцэрлэг” зорилтыг тавин Хүүхдийн өвчний цогц менежмент(ХӨЦМ )-ийн стандартыг баримталж ажиллана. Түүнчлэн: - “Хүүхэд бүр өсөх ёстой” гэсэн шаардлагыг тавьж эрүүл мэндийн байдлыг өдөр тутам нэг бүрчлэн үзэж, өсөлт чийрэгжүүлэлт, булчингийн хөгжлийг шалган, тусгайлсан дасгал хөдөлгөөн заана. - Хүүхдүүдэд эрүүл ахуйн дадлыг тоглоомын аргаар сургана. - Манай цэцэрлэг хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон хоолыг( 2 настай хүүхдийн хоол 5 настай хүүхдийн хоолноос өөр байх жишээтэй) бэлтгэж өгөх бөгөөд 22 хоногт 22 өөр төрлийн амин дэмтэй, шим тэжээлтэй хоол гаргана.

 

- Хүүхдийн хоолны чанар, эрүүл ахуйд их эмч хяналт тавих ба өсөлтийн хоцрогдолтой, хэт таргалалттай гэх мэт онцгой анхаарал шаардах хүүхдүүдэд эмчийн заавраар тусгай жорын хоол бэлтгүүлж өгнө. - Цэцэрлэгийн эрүүл ахуй халдваргүйжүүлэлтийн стандартыг мөрдүүлж хянана. - Цэцэрлэгийн ажилтан бүр өглөө бүр шүршүүрт орж гаднаас өмсөж ирсэн хувцсыг иж бүрнээр нь солин байгууллагаас тавьж өгсөн хувцсыг өмсөн ажлаа эхлэх журамд хяналт тавина. - Эцэг эхчүүд эмчтэй уулзан хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар ярилцан зөвлөгөө авах боломжтой. Мөн зөвлөмж хичээлүүдийг эцэг эхчүүдэд заана. Манай цэцэрлэг хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч шаландаа халаалтын систем суурилуулан, анги бүрт ионжуулсан аппарат тавьж, хүүхдүүдээ хүйтний улиралд хүчилтөрөгчийн коктейлоор хангана. Хэрэв та бүхэн хүүхдээ бүртгүүлэхээр шийдсэн бол хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, вакциний графикаа авчирахыг цэцэрлэгийн эмч Г.Дарьжав зөвлөж байна. МАНАЙ ХАЯГ: Хан-Уул дүүрэг, Улаанбаатар сувилалын урд, 115-р дунд сургуулийн зүүн талд. Харилцах email: admin@crystal21.mn утас: 99092111 99811555 /10:00-20:00/






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.