Хүмүүс: |
Оросын төмөр зам” НХН-ийн дарга В.И.Якунин Монгол Улсын Ерөнхйи сайд Н.Алтанхуягт хандан өнгөрсөн зургаадугаар сарын 14 нд захидал бичиж Монгол руу илгээжээ. Тэрээр нарийн царигаар төмөр зам тавих гэж байгааг эсэргүүцэн манай Ерөнхий сайдад багагүй сануулга өгчээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол улсын Ерөнхий сайд
Эрхэм ноён Алтанхуяг танаа
Эрхэм тантай Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2014 оны тавдугаар сарын 23-нд хийсэн уулзалтыг үргэлжлүүлэн ярихад манай хоёр улсын удирдагчдын дэмжиж байгаа Монгол ба Оросын хамтын ажиллагааны нэг гол чиглэл болох төмөр замын тээврийн салбарт стратегийн түвшинд хамтран ажиллах тухайд ярилцсан сэдэвт анхаарал хандуулж байгаад талархаж буйгаа илэрхийлье. Монголын төмөр замын системийг хамтран хөгжүүлж, түүний дамжин өнгөрүүлэх боломжийг хэрэгжүүлэх нь бидний нийтлэг эрх ашигт нийцнэ гэдгийг онцолъё. Гэсэн хэдий ч Монголын Засгийн газрын дэмжсэн “Төмөр замыг хөгжүүлэх концепци” ба хоёр талт тохиролцоог Оросын тал нэг бүрчлэн дагаж байгааг үл харгалзан энэ чиглэлд бодит ахиц гарахгүй байна. Концепцийг хэрэгжүүлэгч нь Монгол Оросын хамтарсан компани байна гэж тогтсон. Үүний тулд 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийг Монголд айлчлах үеэр “Развитие инфраструктуры” /Дэд бүтцийн хөгжил/ ХХК байгуулсан бөгөөд энэ байгууллагын зорилтыг Монгол ба ОХУ-ын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Декларацид тусгасан буй.
Ийм хэдий ч өдийг хүртэлх таван жилийн хугацаанд “Развитие инфраструктуры” /Дэд бүтцийн хөгжил/ ХХК нь Монголын Зам, тээврийн яамны зүгээс дэмжлэг байхгүйгээс үүдэлтэйгээр өмнөө тавьсан зорилтыг хэрэгжүүлэх ажлаа эхлүүлж чадаагүй. Ингээд зогсохгүй “Улан-Баторская железная дорога” /Улаанбаатар төмөр зам/ хамтарсан хувьцаат компанийг тэнцвэртэйгээр хөгжүүлэх чиглэлтэй зөрчилдсөн үйл ажиллагаа ажиглагдаж байна. Бодит жишээ болсон «Улан-Баторская железная дорога» /Улаанбаатарын төмөр зам/ ХНН-т шаардлагатай “СЦБ” /сигнализация-дохиолол, централизация-төвлөрөл, блокировка-түгжилт / ба хөдөлгөөнт радио холбоо, системийн тоног төхөөрөмжийг төлөвлөх, ханган нийлүүлэх, угсрах уралдааны (ЦВТ-2014/03 тендер) зохион байгуулалтад илэрхий өрөөсгөл хандсан явдал харуусал төрүүлэм. Үүнээс гадна Монголын хэвлэл энд дарж үргэлжлэлийг