А.Сүхбатын ах А.Батсүх 3 эхнэрийн нийт 7 хүүхэдтэй ч , түүний нууц амраг шуугиан дэгдээв

2014/09/12
Share |
Хүмүүс:
А.Сүхбатын ах А.Батсүх 3 эхнэрийн нийт 7 хүүхэдтэй ч , түүний нууц амраг шуугиан дэгдээв

Монгол улсын даян аварга Агваансамдангийн Сүхбат гурван ч бүсгүйтэй амрагийн харьцаа тогтоож, залуухан бүсгүйтэй шинэ амьдрал зохиож, нийтдээ долоон хүүхэдтэй болсон гэдэг мэдээлэл хэвлэлийн хуудсыг чимэглэж байсан цаг саяхан. Тэгвэл даян аварга  А.Сүхбат аваргын төрсөн ах улсын  тод манлай уяач, Агваансамдангийн Батсүх бас л эхнэр хүүхэдтэй холбоотой таагүй асуудалд холбогдож, Баянзүрх дүүргийн шүүхэд дуудагдаж байна. А.Батсүх уг нь өнөр бүлийн тэргүүн хүн, зургаан хүүхэдтэй хүн. Гэвч тэрээр Тод манлай уяач Ононгийн дүү бүсгүйтэй одоогоос хэдэн жилийн өмнө хайр сэтгэлийн холбоотой болж, хоёр ч хүүхдийн эцэг болжээ. Г.Дүүрэнжаргал гэгч энэ бүсгүй Солонгост ажиллаж байгаад ирсэн аж. Тэрээр 2006 онд наадмын үеэр ахынхаа уяан дээр очиж, тэнд А.Батсүхтэй танилцсан гэнэ. Хэдийгээр А.Батсүх гэр бүлээ цуцлуулаагүй ч  Г.Дүүрэнжаргалтай хамтран амьдарч, хосууд  2007 онд охинтой, 2009 онд хүүтэй болжээ.  Тэд хамт амьдарахаар тохирч, даян аварга А.Сүхбат хүртэл ахынхаа эхнэр хүүхдийн амьдралыг сайн мэдэж байсан учраас гурван өрөө байр хүртэл авч өгч байсан гэнэ. Г.Дүүрэнжаргал бүсгүйн өгсөн ярилцлагийг хүргэж байна.

Манлай уяач цолтой, Монгол түмний хайр, хүндлэлийг хүлээсэн хүчтэн А.Сүхбатын ах А.Батсүх авгай хүүхний асуудлаар шүүхийн хаалга татжээ. Өөрөө гэр бүлтэй, зургаан хүүхдийн аав энэ эрхэм нэгэн бүсгүйд хоёр үрээ орхин хөхөө шиг одсон байна. Түүгээр ч зогсохгүй хүүхдүүдээ гудамжинд гаргахаар улайран дүү А.Төгсбатын хамтаар дайрч давшилж буй юм байна. Бид түүний хоёр хүүхдийг төрүүлэн эцэстээ шүүх шүүхийн хаалга татаж аргаа барж яваа Г.Дүүрэнжаргалын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. Арга ядсан бүсгүй нааш харах хүнгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр хэнд, хаана хандах учраа ч олохгүй явна.

-Тод манлай уяач А.Батсүхтэй анх яаж танилцсан бэ. Гэр бүлтэй хүний ард дахиад гэр бүл байна гэхээр итгэмээргүй юм. Хүүхдүүд чинь ч том юм байна шүү дээ. Хамт амьдарч байгаад салсан юмуу? 

-Монгол Улсын тод манлай уяач Батсүх бид хоёр 2006 онд танилцсан.  Манай ах уяач. Би ахынхаа уяан дээр очдог, моринд их хорхойтой. Тэгж байгаад л танилцсан юм. Бид  2007 онд охинтой болж, 2009 онд хүү гарсан. Хэсэг хугацаанд л хамтран амьдарсан. Цаанаа гэр бүлтэй хоёр гэрийн наана цаана гээд явдаг байсан. Би солонгост олон жил ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Надад Батсүхээс өмнө гэр бүл байгаагүй. Анх хүүхэдтэй болчихлоо гэхэд болно, бүтнэ гарга гэсээр байгаад гаргуулсан. Би ч авахуулж төвдөөгүй. Анхны хүүхэд охин байсан болохоор дараа нь хүү гаргаж өг гэж шалаад тэгээд хүү маань төрсөн.

Өөртэй чинь танилцаж байх үедээ эхнэрээсээ салчихсан байсан уу?

-Салаагүй. Ер нь бол гэр бүлтэй л байсан. Тэгсэн хэрнээ л болно, бүтнэ хүүхэд бол бурхнаас өгсөн бэлэг энээ тэрээ гээд л. Миний ч бас толгой эргэсэн байсан байх.

Тэр хүн өөрөө хэдэн хүүхэдтэй хүн бэ?

-Би таван хүүхэдтэй байхад нь танилцсан юм. Сүүлд нэг хүүхэд гараад зургаан хүүхэдтэй болсон гэж сонссон.

Гэр бүлийнх нь хүн нь та хоёрын харилцааг мэдэх үү?

-Мэдэхгүй. Саяхан өөрөө хэлсэн юм билээ. Миний талаар эхнэр нь мэдчихээд утасдаад, намайг элдэвээр хэлээд, доромжлоод л /уйлав. сурв/ Намайг дарамталдаг. Бид хоёрын дунд ийм явдал үүссэн ч гэсэн би тэр хүний нэр төрийг бодоод дуугүй байя гэж бодсон. Амаа хамхиад л. Ингэж бодсон нь миний алдаа байсан юм билээ. Би хоёр хүүхдийнхээ төлөө л ингээд яриад сууж байна. Яагаад миний хоёр хүүхэд  ийм хэцүү байдалд амьдрах ёстой гэж.  Би одоо хувиараа бизнес эрхэлдэг. Жижиг сажиг ажил чадлаараа л хийж байгаа ч үнэндээ хүч хүрэхгүй байна. Тэр хүн гэтэл огтхон ч тусалдаггүй. Хүүхдүүддээ төрсөн цагаас нь памперсыг нь ч авч өгч байгаагүй. Өөрөө бол сонин, сэтгүүл дээр мундаг сайхнаар гардаг.

-Яагаад эргээд холбогдохгүйгээр салах болов оо?

-Хоёр хүүхдээ харж үзээч, тодорхой хэрэгцээг нь анхаараач гэсэн чинь л чадахгүй гээд зугтаж эхэлсэн. Яагаад надад ингэж хандаж байгаа юм гэсэн чинь чамд ч буруу байгаа, надад ч буруу байгаа ухааны юм ярьж булзааруулаад. Би хэлсэн, өөрийг чинь өнөөдрийг хүртэл харлаа. Миний хүүхдүүдэд яг харж хандах, анхаарал халамж хэрэгтэй үе нь гээд. Тэгээд бүр болохгүй бол хуулиндаа байдаг юм байна, тэтгэлгийнх нь асуудлыг шийдэд өгчихөөч гэж хэлсэн. Тэгээд хоёулаа илүү дутуу асуудлаа болъё оо. Өөртэй чинь маргаад байх ч хэцүү юм байна гэж би зөндөө учирласан. Гэсэн ч шүүхдэхээр болсон. Тэр хүн ухамсараараа юу ч өгөхийг хүсээгүй.

-Шүүх дээр одоо асуудал ямар шатандаа явна?

-Би Баянзүрх дүүргийн шүүхэд тэтгэлгийн нэхэмжлэл гаргасан. Батсүх шүүхийнхэн шийдвэр гарчихвал би тэтгэлгийг бөөнд нь олгоно гэж хэлсэн байгаа юм. Тэгээд намайг залгахаар утсаа авахгүй, холбогдох боломжгүй. Өөрөө шүүх дээр ч ирдэггүй, нэр төрөө бодоод. Төлөөлөгч гээд өмгөөлөгч явуулчихдаг. Шүүхийн шийдвэр миний талд гараад сар гаран болж байна. Хоёр хүүхдийн маань тэтгэлгийг 18 нас хүртэл нь олгоно гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан.  

-Арай ч шүүхийн шийдвэрийг зөрчихгүй байлгүй дээ. Та бас орон байраа алдах дээрээ туллаа гэж эхэнд ярьсан. Энэ талаар тодорхой яриач?

-Сүхбат аварга өөрийн 120 мянгат дах гурван өрөө байраа Батсүх ахдаа, өөрөөр хэлбэл манай хүүхдүүдэд зориулж өгсөн юм. Тэгээд тэр байрыг нь зараад би нэг өрөө байр авсан. Үлдсэн мөнгийг нь дүү Төгсбат нь авсан юм. Гэтэл одоо Төгсбат миний амьдарч байгаа байрыг авна гээд шүүхдээд байгаа юм. Би аргаа бараад Батсүх рүү тухайн үед хэлсэн ч Төгсбат өөрийнхөө юмыг авах гэж байгаа бол би мэдэхгүй гэж хэлсэн. Би одоо хоёр хүүхэдтэйгээ гудамжинд гарахаар болоод байна. Хан-Уул дүүргийн шүүхэд Төгсбат нэхэмжлэл гаргаад намайг шүүхэд өгчихсөн байсан. энд дарж үргэлжлэлийг





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.